Цагдаагийн алба хаагч гурван хүүхдийн хамт өмссөн хувцастайгаа үлджээ

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад гэр нь галд өртөж, гурван хүүхдийн хамт өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлджээ. 

Ц.Чулуун-Эрдэнийн хүүхдүүдтэйгээ амьдарч байсан энэхүү байшинг түүний аав, ээж нь өөрсдийн гараар хамтран барьж байжээ. Харин аав нь өөд болохоосоо өмнө түүнд байшингаа өвлүүлэн үлдээсэн байна. Дурсамж шингэсэн орон гэрээ алдсан нь түүний гэр бүлд хүнд цохилт боллоо. 

Төрсөн эгчийнх нь нөхөр гэр бүлээ орхиж явсан тул тэр эгчийнхээ хүүхдүүдэд төрөхөөс нь эхлээд аавын үүргийг гүйцэтгэж иржээ. Хүүхдүүд түүнийг ээжийнх нь дүү гэдгийг мэддэг ч ааваа гэж хүндлэн дууддаг аж. 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзнэ үү!

Бэлтгэсэн А.АЗЖАРГАЛ, Б.БАТТҮВШИН
 

 


Ц.Чулуун-Эрдэнэ цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор цагдаа, хууль, хүчний байгууллагын албан хаагчдын ажлын ачаалал эрс нэмэгдэж, олон цагаар хамгаалалтад гарч байгаа. Түүний хувьд ч мөн бүтэн нэг өдөр амралгүй удсан талаараа ярьж байв. 

Сайн мэдээ дуулгахад, ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд тохиолдсон харамсалтай явдлын дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас хандивын аян эхлүүлжээ. Мөн "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" нэгдлээс мөрдэс нэгтнүүдээ уриалан, сэтгэлийн хандив цуглуулж эхэлсэн байна. 

Ц.Чулуун-Эрдэнэ түүнд тусалж дэмжиж байгаа бүх хүнд баярлаж байгаагаа илэрхийлж, хүүхдүүдийнхээ төлөө хичээнгүйлэн амьдарч, үүрэгт албаа нэр төртэй гүйцэтгэхээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дашзэвэг(202.126.90.137) 2025 оны 03 сарын 13

Хандивын дансыг нь хэлээд өгөөч.

2  |  0
Bi mongol(139.5.217.179) 2025 оны 03 сарын 13

Dansaa yvuulchih tegvel hendviin aynd ni negdii

11  |  0
Зочин(202.21.109.56) 2025 оны 03 сарын 13

Дансныхаа дугаарыг тавьчихвал зүгээр бн цагдаа нарыг муулаад байдаг хүмүүст дургуй тэд нар чинь ямар нэгэн даргын тушаалаар үүрэг гүйцэтгэнэ энэ хүмүүс өөрт нь ямар нэгэн тохиолдоход хамгийн түрүүнд цагдаад л ханддаг биздэ

24  |  0
Долгорсүрэн(66.181.161.127) 2025 оны 03 сарын 13

Элэг нэгт монголчууд минь ээ энэ залууд тусалцгаая бүгдээрээ. Бидний төлөө ард иргэдийн аяулгүйн албанд цаг ямагт нойр хооллгүй зүтгэж байдаг өргөсөн танграгтаа үнэмч та нарын минь ач гавъяа эх шүү. Бас мэрэгжил нэгтэнүүд нь ойлгож туслах байх гэж найдаж бн

7  |  0
МОНГОЛ хүн(59.153.113.98) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ ХЭДЭН 1000 ЦАГДАА 5000 ТӨГРӨГ ӨГӨХӨД Л БОЛНО ШҮҮ ДЭЭ\nЦАГДАА НАР АРД ИГЭД БИДНИЙГ ТОРГООД АВСАН МӨНГӨӨ ЭНЭ ХҮҮД ӨГ

3  |  9
Hook(66.181.186.244) 2025 оны 03 сарын 13

Наад цагдаагаа торгох уу. Манайх түймэрт автахад намайг 500 000 төгрөгөөр торгосон. Хүнээр яриулж , гуйж доошлуулж байж шүү дээ. Зөрчлийн хуулиар галын аюулгүй байдал хангаагүй гэж. Үнэхээр хууль гаргаад ирдэг юм байналээ. Баримт нь байгаа.

4  |  3
ганц бие боловч(66.181.189.231) 2025 оны 03 сарын 13

ээж, эгч, эгчийнхээ хүүхдүүдтэй амьдардаг юм байна. хөөрхий цаадуул нь амьжиргаа муутай ядруу улсууд байх л даа

7  |  0
Sok(202.126.89.153) 2025 оны 03 сарын 13

Ard tumen denduu yaduurchee yaj amidraad bnaa mongold hun bolj toroh chin shiitgel urd nasnii or toloos bolj bnauu

2  |  0
Апк(202.126.89.142) 2025 оны 03 сарын 13

Кэнэ залууд тусламаар байна яаж холбогдох вэ

14  |  2
Zochin(64.119.16.189) 2025 оны 03 сарын 13

Huurhii duu nara usgudug mundag zaluu bn . Hamt olon humuusee bair abch uguy tuslaad. Saihan buhniig husey

12  |  0
Zochin(64.119.21.242) 2025 оны 03 сарын 13

Gants uruu bair ugchih uu Olon jil ajillaj

10  |  1
O(202.126.90.155) 2025 оны 03 сарын 13

3 huuhed gantsaaraa osgoj bna. Iim hund nohtsol baidal bolson bhad ene hund bair ogoochee.

10  |  0
зочин(202.179.27.235) 2025 оны 03 сарын 13

саятан бүдүүн хурандаануудын хөрөнгийг хурааж хүүг оронгэртэй болго

18  |  0
dff(103.229.121.90) 2025 оны 03 сарын 13

ee huurhi chaddag bol tuslahsan.

2  |  0
зочин (139.5.217.93) 2025 оны 03 сарын 13

ард түмнийхээ эсрэг гэж чи юу гэж балайрна вэ төрийн ажил гүйцэтгэж байгаа албан хаагч хүн монгол хүн шүү балайгаараа битгий гайхуул эргүү минь цагдаагийн байгууллага хашаанд нь хувийн орон сууж барих хөрөнгө гаргаж өгөх хэрэгтэй дээ гэрээр яахав дээ бөөн нэмэгдэл зардал гаргна

6  |  0
zochin(202.55.188.109) 2025 оны 03 сарын 13

Guij bolo shte.ard tvmni to loo zogsdog hvn guij bolohgvi yu.medrelee

3  |  3
Зочин(202.126.89.113) 2025 оны 03 сарын 13

Ард түмнийхээ эсрэг зогсдог хүн ард түмнээсээ ичихгүй хандив гуйж чадаж байдаг шүү

1  |  64
Hun(64.119.25.137) 2025 оны 03 сарын 13

Huurhiiduu ovliin huitend yaana daa. Ene 76n novsh er ni yu hiigeed bgaan be ard tumen tuildaj bna. Iimerhuu humuusdee ydaj tuslaasai.

10  |  0
иргэн(139.5.219.23) 2025 оны 03 сарын 13

Монголын Цагдаагийн байгууллага нэг байр өгчих байлгүйдээ ээ

20  |  0
Зочин(202.179.24.25) 2025 оны 03 сарын 13

ЖДҮ чдээс мөнгө татаж байр авч өгөөч цагдаагийн удирдлагууд аа !

10  |  0
Зочин(202.179.24.25) 2025 оны 03 сарын 13

Ээ хүн ардынхаа төлөө цаг наргүй ажиллаж явахад нь орон гэр нь галд өртдөг яасан харамсалтай вэ, иргэд ээ хандивын аян явуулцгаая

8  |  0
Ме(64.119.25.175) 2025 оны 03 сарын 13

Дансыг нь тавиа, хандивлая.

12  |  1
Dulmaa(66.181.187.138) 2025 оны 03 сарын 13

Ene hvvd tuslaasai bvh vum saihan bolnoo ajiltai bgaa ni saihan bna hamt olon harj vzeh baiguulgatai bgaa ni bas saihan

5  |  0
Бүх зүйл сайхан болн(192.82.73.254) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дээ.Цагдаагийн байгууллага туслаасай!!!Хөхөө өвлийн хүйтэнд ядаж байхад гадуур хөл хорио өвчин гээд.Залуу минь бүх зүйл сайхан болноо

9  |  0
Орон гэр өг(150.129.142.206) 2025 оны 03 сарын 13

Юун хандив гуйх, Цагдаагийн байгууллага энэ айлыг орон гэрээр хангаачээ!!! Төрийн төлөө ажиллаж бгаад ийм бдалд хүрсэн байхад гуйж биш гуядаж авах ёстой. Удирдлагууд нь толгойгоо ажиллуулаач

27  |  0
zochin(202.9.47.10) 2025 оны 03 сарын 13

ene heden tsagdaa narig harahaar orovdoh yum. hohoo ovliin hvitend zogsoj l bhin. avtobus hvleegeed 10,20 min zogsohod l holdoh dohdog shd. ene hvmvvsee harj vzej tsalin holsiig ni nemeesei l gej bodoj bn

26  |  0
vido(49.0.212.165) 2025 оны 03 сарын 13

Жидүүчид энэ айлд Зайсанд 3 өрөө байр, дороо граажтай нь, дээр нь зөв рультэй Приус-30 авч өг

26  |  0
ЛХАГВА(103.10.23.94) 2025 оны 03 сарын 13

Тусалъя аа. Байр хэрэггүй миний дүү. Хашаанд сайхан амьдарч болно. Сайхан тохижуулсан хашааньай айлууд үлгэр жишээ аваарай. Арчаатай байвал энэ хашаанд 2-3 байшин бариад нэгдсэн нэг бохирын системээр холбоод янзын амьдрана. Гэр хороололд явуус амьдардаг гэсэн сэтгэлгээ салах хэрэгтэй

24  |  1
Отгоо(192.82.74.226) 2025 оны 03 сарын 13

ЦЕГ энэ залууд 2 өрөө орон сууц өгөөсэй.

22  |  0
зочин(202.9.46.38) 2025 оны 03 сарын 13

цег нцг туслаач байр үгүй маа гэхэд ядаж мөнгөн тусламж үзүүлдэггүйэээээ

10  |  0
ZOchin(202.179.27.120) 2025 оны 03 сарын 13

Tsagdaagiin erunhii gazriin darga ene tsagdaadaa oron suuts olgoh bailgui dee. Buhchuuded bolohoor ugdug sh dee. Uvliin huitend 9 ehleh gej bna. Yailtai bilee? Handiv tsulguulaad haana ch hurehgui dee!!!

24  |  0
ZOchin(202.179.27.120) 2025 оны 03 сарын 13

Tsagdaagiin erunhii gazriin darga ene tsagdaadaa oron suuts olgoh bailgui dee. Buhchuuded bolohoor ugdug sh dee. Uvliin huitend 9 ehleh gej bna. Yailtai bilee? Handiv tsulguulaad haana ch hurehgui dee!!!

14  |  0
Top