Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдаж, SPS Television орон даяар шууд дамжуулан үзүүллээ.
2020 оны улирлын “Шилдэг гоол”-оор “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболдын “Улаанбаатар сити” багийн хаалганд оруулсан гоол тодорлоо.
Олон нийтийн санал асуулгаар тодорсон “Шилдэг гоол” номинацад Н.Наранболдын гоолын 620 санал, “Хангарьд” клубийн тоглогч А.Базархүүгийн гоол 616 санал, “Хангарьд” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнийн гоол 385 санал авч шилдэг гуравт үлдээд байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )