Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдаж, SPS Television орон даяар шууд дамжуулан үзүүллээ.
“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны хамгийн өндөр хүлээлттэй байдаг “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацийн эзнээр “Атлетик 220” клубийн довтлогч, Үндэсний дээд лигийн мэргэн бууч Н.Наранболд тодорлоо.
Н.Наранболд нийт 121 оноо авч, 2020 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо. Түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн “Дэрэн” клубийн тоглогч А.Дөлгөөн 47 оноо, “Атлетик 220” клубийн тоглогч А.Тэмүүжин 33 оноо авчээ.
Сэтгэгдэл ( 0 )