Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдаж, SPS Television орон даяар шууд дамжуулан үзүүллээ.
Футзалын дээд лигийн мэргэн бууч, нэг тоглолтод 20 гоол оруулж рекорд тогтоосон “Монголын тэмүүлэл” клубийн О.Оюунболд 2020 оны “Шилдэг футзалын тоглогч” номинацийн эзэн боллоо.
О.Оюунболд футзалын дээд лигийн 11 багийн ахлагч, ахлах дасгалжуулагчдаас нийт 52 оноо цуглуулж шилдэг тоглогчоор тодорлоо. Түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн “Унаганууд” клубийн тоглогч Э.Пүрэвдорж 42, “Арвис” клубийн тоглогч А.Тэмүүлэн 39 оноо авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )