Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдаж, SPS Television орон даяар шууд дамжуулан үзүүллээ.
“Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Оны шилдэг футзалын дасгалжуулагч” номинацийн анхны ялагчаар “Унаганууд” клубийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир шалгарлаа.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч 115 оноо цуглуулж, “Шилдэг футзалын дасгалжуулагч”-аар тодорчээ. “Арвис” клубийн дасгалжуулагч Л.Банзрагч 67, “Хараацай” клубийн дасгалжуулагч Н.Баттулга 61 оноог тус тус авчээ.
Сэтгэгдэл ( 0 )