Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдаж, SPS Television орон даяар шууд дамжуулан үзүүллээ.
МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Алтан шүгэл” номинацийн эзнээр ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ тодорлоо.
Үндэсний дээд лиг 10, Үндэсний нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч, ахлах дасгалжуулагчдаас санал авч “Алтан шүгэл” номинацийн эзнийг тодруулахад Б.Хаш-Эрдэнэ 99 оноо авч тэргүүлсэн. ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр 68, ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан 54 оноо авч шилдэг гуравт шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )