Оторлож яваад сураггүй болсон малчныг 11 цагийн дараа оллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун урагш оторлож яваад сураггүй болсон малчныг эрлийн баг дөнгөж сая эсэн мэнд оллоо. 

Цасан шуурганы улмаас тус аймгийн Цогтцэций сумын нутагт оторлож явсан Ханхонгор сумын 68 настай малчин өнөөдөр 13:00 цагт малдаа яваад сураггүй болсон юм. Аймгийн Онцгой комисс, Цогтцэций сумын Онцгой байдал, Гал унтраах 44-р ангийн 4 алба хаагч 1 машинтай, Ханхонгор сумын ЗДТГ-ын 6 ажилтан 2 машинтай, ар гэрийнх нь 10 хүн хамтдаа эрэн хайх ажиллагааг явуулсан юм. Улмаар  11 цагийн дараа сураггүй болсон малчинг эсэн мэнд олж, эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Мөн Номгон сумын нэг малчин, аймгийн төврүү явсан нэг машин сураггүй болсныг эсэн мэнд олсон байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сур(202.179.25.144) 2020 оны 12 сарын 13

Сураггүй алга боллоо гэж яахыг хэлдэг вэ? Гар утас нь ажиллахгүй болсон эсвэл хаясан гэсэн үг үү эсвэл төөрсөн буцаж ирэхгүй удсан, эсвэл хэн ч түүнийг хараагүй, хаана байгаа нь мэдэгдэхээ больсон аль нь вэ эсвэл хэнд ч хэлэлгүй сансар луу аялсан байж бас болох юм сураггүй алга болох хэ хэ

1  |  0
Zoch(192.82.77.43) 2020 оны 12 сарын 13

Amjilt

0  |  0
Top