АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн лидер Жордан Барроуз, Дэвид Тейлор хоёр олон нийтийн сүлжээгээр нэг нэгнээ халз барилдаанд дуудан маргалдсанаас хойш хоёр сар өнгөрчээ.
Америкчууд шоу зохион байгуулахдаа сайн улсууд. Хоёр аваргын халз тулааныг нэгдүгээр сарын 9-нд хийхээр болсон байна.
Олимпын аварга, дэлхийн дөрөв, Дэлхийн цомын 6 удаагийн аварга Барроуз дэлхийн аварга Тейлортой 86 кг-ийн жинд барилдахаар тохиролцоонд хүрчээ.
Тэд хоорондоо дөрөв барилдаж, бүгдэд нь Барроуз ялсан. Одоогоос 6-7 жилийн өмнөх явдал бөгөөд хамгийн сүүлд 2014 онд ДАШТ-ий шигшээ багийн сонгон шалгаруултад учраа таарч байв.
Сэтгэгдэл ( 0 )