Шинохара Шиничи: Эргэлзэж тээнэгэлзсэн нь ялагдах болно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Өнөөдөр Токио хотын Кодоканд явагдах 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёрын халз барилдаан олны анхаарлыг ихэд татаж байгаа. Хоёр бөхийн хэн ялсан нь Токиогийн олимпын шигшээ багт багтах юм. Цар тахлын улмаас ийнхүү шигшээ багийн эрхийг ганц удаагийн халз барилдаанаар шийдэх болсон билээ.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Шинохара Шиничи халз барилдааны талаар сэтгэгдлээ ярьжээ.

Шинохара “Юуны өмнө халз барилдах хоёр тамирчны сэтгэлийн хүч маш өндөр байгаа гэж бодож байна. Цар тахлын улмаас тэмцээнд оролцолгүй удсанаас гадна жүдо бөхийн түүхэнд байгаагүй ганц удаагийн барилдаанаар олимпын эрхийг шийдэх гэж байна. Зууны барилдаан гэж нэрлэхэд ч болохгүй зүйл алга. Япон төдийгүй гадаадад ч их сонирхож байгаа. Олимпын наадмын финалаас илүү дарамттай барилдаан. Абэ, Марүяма хоёрын хэн нь ч урьд өмнө ийм барилдаанд оролцож үзээгүй. Тийм болохоор сэтгэл зүй их зүйл шийднэ. Би байсан бол сэтгэлийн дарамтад ороод бараг болих байсан байх. Олимпын наадамд 4-5 барилдан, алдаа оноогоо шүүн байж, финалд шалгардаг бол энэ удаад тийм зүйл байхгүй. Ямар формтой байгаагаа ч мэдэхгүй. Бүтэн нэг жил тэмцээнд ороогүй тамирчид барилдааны мэдрэмж нь ямар байгааг өөрсдөө ч мэдэхгүй. Бэлтгэл дээр барилдаж байгаа ч жинхэнэ тэмцээн гэдэг өөр. Энэ талаараа хэн хэн нь ижилхэн хүнд байдалд байгаа гэсэн үг. Хоорондоо олон удаа таарч барилдсан болохоор нэг нэгнээ сайн мэднэ. Тал таарахгүй болохоор барьц хэн нь түрүүлж авах вэ гэдэг гол оноо болох болов уу. Барьц булаалдах нь гарцаагүй ч нэг нэгнээ хянаж, байдлыг ажилгүй барилдааны эхнээс л шийдсэн мэхээ хийж эхлэх байх. Абэг хурц иртэй, шууд цавчих сэлэм гэж үзвэл Марүямаг хатуу ч уян хатан япон илдтэй зүйрлэж болох. Хэн хэн нь оюун санаа, ур чадвар, бие бялдрын хувьд төгс. Хэн хоромхон зуур ч гэсэн эргэлзсэн нь ялагдах болно. Хэн нь ч ялсан олимпод түрүүлэх бөхчүүд. Ганц удаагийн халз барилдаанд оролцсоноор гадаадын бөхчүүдтэй дараа барилдахдаа сэтгэл зүйн хувьд давуу болно” гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жүдо(202.179.27.201) 2020 оны 12 сарын 15

Жинг нь зөрүүлж болдоггүй л байх даа. Ялагдсаныг нт Монголын иргэншлээр авахынсан.кк

0  |  0
Judo(66.181.189.13) 2020 оны 12 сарын 15

Нэлээн уншиж байж жудочид гэдгийг ойлгосон. Мэдээ бичих арга барилд сайн сурмаар бн даа.

5  |  3
Top