Абэ Хифүми: Дүүтэйгээ хамт олимпын аварга болохын төлөө зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Өнөөдөр Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр олимпын шигшээ багийн сүүлийн эрхийн төлөө халз барилдаан хийлээ.

Энэ жинд Японы олимпын шигшээ багт багтахын төлөөх өрсөлдөөнд эхлээд Абэ тэргүүлж эхэлсэн. 2017, 2018 онд дэлхийд хоёр түрүүлсэн. Гадаадын тэмцээнд 34 дараалан давсан зэрэг 2016 оны олимпын наадмаас хойш энэ жингийн лидер гэдгээ харуулж байсан юм. Харин Марүяма 2018 оны наймдугаар сард Азийн наадамд түрүүлж чадалгүй, нэг хэсэг өрсөлдөөнөөс хасагдсан ч дараа нь дараалан ялж эхэлсэн. 2019 онд ДАШТ-д анх оролцохдоо дэлхийн аварга болсон. Марүяма ийнхүү тэргүүлж эхэлсэн ч Абэ Их Дуулгад дараалан түрүүлснээр хэн хэнийх нь үнэлгээ тэнцсэн юм.

Ингээд ганц удаа халз барилдаан хийлгэж, ялсныг нь олимпод оролцуулахаар Японы жүдо бөхийн холбоо шийдвэрлэсэн юм. Жил хэртэй тэмцээн уралдаанд оролцоогүй хоёр жүдочийн хэн нь ч ялсан Токиод алтан медаль хүртэнэ гэж Японы жүдо сонирхогчид итгэж байгаа билээ.
 


Халз барилдаан жүдогийн өлгий Кодоканд үзэгчгүй явагдлаа. Удаан барилдаагүй тул барилдааны мэдрэмж хэр байгаа нь тодорхойгүй. Олимпын аварга болох замын эхний алхмаа тавих энэ барилдаанд тамирчдын сэтгэл зүйгээс их зүйл шалтгаална. Зааланд орохоор шатан дээр таарсан хоёр тамирчин ямар ч сэтгэлийн хөдөлгөөн үзүүлсэнгүй, нэг нэг рүүгээ харсангүй. Шинжээчид Абэг барилдааны эхнээс дайрна гэж таамаглаж байв. Абэ өөрөө ч иппон цэвэр ялахын төлөө барилдана гэж хэлж байсан билээ.

Барилдаан эхлээд л Абэ довтолсон. Үндсэн цагийн эхний хагас Абэ дайрч, Марүяма хариу мэх хийх гэж оролдсоор Марүяма торгууллаа. Олны таамаглаж байсанчлан барилдаан нэмэлт цагт шилжиж, Марүяма дахин нэг торгуулсан бол, нэмэлт цагийн сүүл хэсэгт Абэ хоёр торгууль хүлээлээ. Марүяма урагш явж эхэллээ. Хэн нэг нь торгуулахад хансокүмакэ. Гэвч барилдааны 24 дэх минутад Абэ шийдсэн мэх хийж, оүчигаригаар вазаари авснаар олимпын эрхээ авч чадлаа.  
 

Барилдааны дараа Абэ Хифүми “Удаан, хэцүү барилдаан боллоо. Гэхдээ би энэ барилдааны мөч бүрийг хэзээ ч мартахгүй байх. Яасан ч ухрахгүй гсэн бодолтой татами дээр гарсан. Өөрийнхөөрөө барилдаж, Абэгийн жүдо бол хамгийн хүчтэй жүдо гэдгийг харуулж чадлаа. Энэ барилдааны дараа би улам хүчтэй болсон мэт санагдаж байна. Энэ ялалт бол олимпын аварга болох мөрөөдлийнхөө гараан дээр ирлээ гэсэн үг. Бариа биш тул улам хичээх болно.  Дүүтэйгээ хамт олимпын аварга болохын төлөө зүтгэнэ” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ankhaa(202.126.88.36) 2020 оны 12 сарын 16

Maruyama ingej baihiin orond uur ulsiin ner drees barildmaar ym dooo . Manai ulsiin ner deerees ch ymuuu

1  |  1
Олимп(59.153.115.205) 2020 оны 12 сарын 16

Манайд эднийг ялах нь байтугай кимоногоос атгаад цагаа дуустал ноцолдох жудочин байхгүй. 66-д байгаа хэд нь 30 гараад явчихсан, араас нь гарч байгаа олигтой ганц бөх алга да

0  |  2
Bi bn(202.9.46.190) 2020 оны 12 сарын 16

Manai 66 inhan ene nuhriig barna biz dee hicheegeerei zaluusaa ter alt ni ta narinh baig mongol yalnaaa.

6  |  0
judo(124.158.69.133) 2020 оны 12 сарын 14

maruyama n uul n zevuun gar shd, taivan, abe setgeliin huurultei l um, abe -giin ohin duu bol olympod alt avah n todorhoi lag um bnlee

1  |  0
Zochin(202.72.247.58) 2020 оны 12 сарын 15

Olympiin devjee tiim amarhan bish shuu

1  |  0
Mgl(103.26.195.140) 2020 оны 12 сарын 14

Abe hol n haa hamaagui tenej yvahiin hol mehend amarhan yvchij medeheer l yum hii ihtei yum za olimpoor harii daa

0  |  0
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Мундаг (103.212.119.27) 2020 оны 12 сарын 13

Гайхалтай дүү охин нь мундаг. Амжилт

2  |  0
Top