Марүяма: Баг, хамт олныхоо ачийг хариулах гэсэн ч чадсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр (2020.12.13) бүрэн тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр олимпын шигшээ багийн сүүлийн эрхийн төлөө халз барилдаан хийлээ.
 


Халз барилдаанд ялсан Абэ олимпын эрхээ авсан бол Марүяма дөрвөн жил хүлээх боллоо. Барилдааны дараа Марүяма “Хүнд хэцүү үе тохиолдож байсан ч би урагш л хичээн явсаар байсан. Өөртөө итгэж, гэр бүлийнхэндээ итгэн барилдсаар байсан. Өдөр бүр хамт бэлтгэл хийж байсан андууддаа баярлалаа гэж хэлье. Өнөөдөр ялж, олимпын эрх аван, багийн хамт олныхоо ачийг хариулъя гэж бодсон ч чадсангүй. Уучлаарай. Удаан барилдсан гэж байгаа ч миний хувьд маш хурдан явагдаж өнгөрсөн мэт санагдсан. Ялагдсан ч гэсэн чаддаг бүх зүйлээ гаргаж чадлаа гэж бодож байна. Абэ гэдэг хүчтэй өрсөлдөгч байсан болохоор би сэтгэл зүйн хувьд ч, ур чадварын талд ч хөгжин дэвшиж чадсан гэж боддог. Жүдо бөхийн амьдрал минь дуусаагүй байгаа болохоор бие бялдар, сэтгэл санаагаар улам хүчтэй болохын төлөө хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.126.89.11) 2020 оны 12 сарын 15

Abe muu ynhan nootoil ylsanda yponii archagui gichinuud

1  |  0
Mgl(202.126.90.65) 2020 оны 12 сарын 14

Mgliin irgen boloo.hureed ir

4  |  0
batbayar(202.126.90.81) 2020 оны 12 сарын 14

mash uhaalag zaluu yumaa. zvgeerdee chi bol delhiin awarga hvn shvv. chamaig delhiin bvh judo sonirhogchid medne. ilvv ih erch hvchteigeer ergen ireerei.

6  |  0
Top