Өчигдөр болсон Японы жүдо бөхийн шигшээ багийн 66 кг-ийн жингийн сонгон шалгаруулах халз барилдааны тухай яриа үргэлжилсээр байна. Олимпын эрх авсан Абэд итгэл үзүүлэх нэгэн байхад 27 настай Марүямагийн олимпод түрүүлэх сүүлийн боломж байлаа гэж харамсах хүн ч байна.
Абэ Хифүмигийн харьяалагддаг “PARK24” багийн дасгалжуулагч, 1992 оны Барселонагийн олимпын аварга Ёшида Хидэхико энэ талаар “Юуны өмнө олон хоног яригдсаны эцэст Абэ ялсанд сэтгэл амарлаа. Гэхдээ олимпын эрх л авсан болохоос олимпод түрүүлсэн биш гэдгээ Абэ сайн ойлгох хэрэгтэй. Одоо баярлаж суух цаг биш. Шууд олимпын бэлтгэлдээ орох ёстой. Марүяма гэдэг сайн өрсөлдөгч байсны ачаар Абэ сэтгэл зүйн хувьд хүчтэй болсон гэж би боддог. Марүямаг гарч ирэхэд Абэ улам сайн бэлтгэл хийхгүй бол болохгүй нь гэдгээ ухаарсан. Сүүлийн нэг жил Абэ сэтгэл зүй, ур чадварын хувьд их хөгжсөн. Өчигдрийн барилдааны талаар ганц үг хэлэхэд олимпод оролцох гэсэн Абэгийн хүсэл нь өрсөлдөгчийнхөөсөө илүү байлаа” гэж сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Goyo helj. Oroltsoh husel iluu blaa gej.