Засгийн газар шийдвэр гаргаж, ААН, айл өрхийн ус, цахилгаан, тог, дулаан хогны мөнгийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн. Ард иргэдээ бодсон, амьдралд нь бодит дэмжлэг болсон шийдвэр хэмээн хүмүүс талархалтай хүлээж авч байна.
Гэвч гэнэт өнөөдөх сэхсэн юм шиг сошиал орчинд “Эх орноо бодоод хэмнэе”, “Үнэгүй гээд бүгдийг нь залгаад байв” хэмээн хөвөрч эхлэв.
Сануулж, уриалж байгаа нь сайн хэрэг, буруутгах зүйлгүй. Гэсэн ч бүх нийтээр нь үнийг чөлөөлөхөөс өмнө ч гэсэн хэмнэсээр байсан бол жинхэнэ эх оронч, өөрийн амьдралдаа дэмжлэг үзүүлсэн хэрэг болох байлаа.
Нэг үгээр бол төрийн мөнгө гэдэг иргэн таны, бидний мөнгө гэсэн үг. Тиймээс юу ч үнэгүй болоогүй буюу үнэгүй болгосон гээд байгаа зүйлсийг үйлдвэрлэхэд бас л та бидний мөнгө үрэгдэж байдаг. Тэгээд ч нийслэлийн гэр хороолол үүнээс ч өмнө жил бүрийн 11 дүгээр сарын 05-наас тавдугаар сарын 1 хүртэл шөнийн тог 0 байсан. Тэгэхээр хэзээ ч давсан хэрэглээ хийж, хаа хамаагүй цахилгаан хэрэгсэл залгахгүй. Харин ч эсрэгээрээ орон сууцны айлууд энэ өдрүүдэд ус, цахилгааны хэрэглээгээ нэмсэн байх магадлалтай.