Аваргуудын лиг: Месси vs Неймар, Барса vs ПСЖ

2020 оны 12 сарын 15

Аваргуудын лигийн 2020/2021 оны улирлын 1/8 финалын сугалаа УЕФА-гийн Ньон (Швейцар) дахь төв байранд явагдлаа.

1/8 финал

Борусси (Мёнхенгладбах, Герман) — Манчестер Сити (Англи)

Лацио» (Итали) — Бавари (Герман)

Атлетико (Испани) — Челси (Англи)

РБ Лайпциг (Герман) — Ливерпуль (Англи)

Порту (Португал) — Ювентус (Итали)

Барселона (Испани) — Пари Сен-Жермен (Франц)

Севилья (Испани) — Борусси (Дортмунд, Герман)

Аталанта (Итали) — Реал (Испани)

Эхний тоглолтууд хоёрдугаар сарын 16, 17, 23, 24-нд, хариу тоглолтууд гуравдугаар сарын 9, 10, 16, 17-нд явагдах юм. Дараагийн шатны сугалаа гуравдугаар сарын 19-нд болно.

1/8 финалын хамгийн сонирхолтой учраа нь Испанийн Барселона, Францын ПСЖ гэж тооцогдож байна. Неймар хуучин багийнхаа эсрэг тоглоно. Мөн Лионель Мессиг Францын багт очих гэж байна гэсэн эцэс төгсгөлгүй шуугиан, хоёр багийн хооронд болсон урьд өмнөх тулаанууд ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

2016/17 оны улирлын 1/8 финалд ПСЖ талбай дээрээ Барсаг 4:0 бут ниргэсэн ч хариу тоглолтод Барселона гайхмашгийг бүтээж, 6:1 ялж чадсан нь спорт сонирхогчдын сэтгэлд тодхон байна. Хоёр баг Аваргуудын лигт нийт 10 таарч тоглосноос Барса 4 ялж, 3 тэнцэн, ПСЖ гурав ялж байжээ. Барса 21 гоол оруулж, 16 гоол алдсан үзүүлэлтээр давамгайлж байгаа.

2004/05 оны улирлаас эхлэн Барселона жил бүр 1/8 финалд шалгарч, 16 тоглолтоос 14 ялсан бол ПСЖ 1/8 финалд 5 ялж, 3 ялагдсан. ПСЖ гурав дараалан Аваргуудын лигийн энэ шатанд хасагдаж байгаа. Мэргэжилтэн, шинжээчдийн үзэж байгаагаар багуудын дараагийн шатанд шалгарах магадлал 50:50 буюу тэнцүү байна.

ПСЖ багийн бразил тоглогч Неймар сугалааны дараа Мессид “Анд аа, удахгүй уулзая” гэж бичээд хамт авахуулсан зургаа оруулсан байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TRADING(154.66.132.133) 2020 оны 12 сарын 16

12-Р САР / Зул сарын баярын санал\n  Шуурхай сурталчилгаа !!!\n6 цагийн дараа:\n  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог\n3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог\n10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог\n20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог\n\nБүрэн ашиг баталгаатай !!!\nТелеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!\n  whatsapp: 33 7 52 43 26 19  

0  |  0
Гайхалтай(202.179.25.144) 2020 оны 12 сарын 15

Гайхалтай тоглогчид. Гэвч Марадона энэ 2 той харьцуулахад дэндүү тасархай байсан даа.

1  |  0
Top