Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргаад байгаа.
Энэхүү хөнгөлөлтөд шаардагдах 650 орчим тэрбум төгрөгийн төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр" даах болсон.
Шийдвэр гарснаар иргэд сар бүр төлдөг төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал. Өнгөрсөн хоёр хоногт эрчим хүчний хэрэглээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц нэмэгдэж, зарим газарт доголдол үүссэн ч тохиолдол хэд хэд гарлаа.
Тиймээс цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж тодорхой зохицуулалт бүхий журмыг Эрчим хүчний яамнаас гаргахаар бэлтгэж дуусчээ.
Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргахдаа тодорхой журам гаргахыг Эрчим хүчний яам, ЭХЗХ-нд үүрэг болгосон бөгөөд энэ дагуу боловсруулжээ.
Журамд айл өрх, ААН-үүдийн цахилгааны хэрэглээний тааз тогтоох, түүнээс илүү гарсныг иргэн, ААН хариуцахаар тусгаж байгаа юм байна.
Журмыг маргааш болох Засгийн газрын хурлаар хэлэлцэж батлан, олон нийтэд танилцуулах аж.
Сэтгэгдэл ( 16 )
Айл өрхүүдэд 30000төг тогтоож илүү гарсан мөнгийг өөрсдөөр нь төлүүл даварч байнашүү
Хэрэлээнд нь тааз тогтоох нь гэр хорооллын сэтгэхүйгүй хүмүүст хммааралтай асуудал. Орон сууцныханд илүү цахилгаан хэрэглэх шаардлага байдаггүй. Орон сууцанд дулаан нэмж хэрэглэх ойлголт боломж байхгүй тогтоосон хандлага стандартаараа явна. Наад журмаа гэр хороолол ба Нүхтэд чиглүүл.
Улс маань арга хэмжээ авч байхад иргэд бид ухамсартай байх хэрэгтэй байна
дэмжиж байна\n
ail orh alban gazariin suuliin gurvan sariin dundaj iluu heregleeg toluul
Зарим нөхөд маань эхлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчах байсан юм гээд шүүмжлээд Банго шиг болчихсон юм шиг байх юм. Харин зөв үедээ / ачаалал ихтэй/шийдвэр гаргаж богино хугацааанд эрсдлээ засах боломж бүрдэж байгаад талархалтай байна.
Хязгаарлалт тогтоох нь зөв. Сүүлийн 4 сарын дундажаар хэрэглээний хязгаарыг айл өрх, аж ахуйн нэгж бүрээр тогтоож, илүү хэрэглээг 5-10 дахин үнийг нэмэгдүүлж тогтоох, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Зохисгүй хэрглээ үүсгэсэн айл өрх хуулийн этгээдийн цахилгааныг таслах хүртэл арга хэмжээ авах.
Эхнээсээ ойлгомжтой байсан шүүдээ энэ эргүү улс төрчдийг яаая даа байз
Маш зөв гэр хороололын нөхдүүд гэж үнэгүй юманд нугасгүй гэж арай л юм аа дандаа бэлэн хоол идүүлсээр байгаад явуургүй арчаагүй зантай болчихсон бна шүү бна шүү бэлэн хоол ам руу нь хийдгээ улс болиоч илүү гарсан мөнгийг нь төлүүл
Өөр хаачихав дээ, гэр хороололыхон чинь хашаандаа үнэгүй тогоор ажилладаг суурь машин аваачиж зоох гэж байхад
Маш зөв .Тэхгүй бол өлөн амьдраад сурцан нийгэмд хийж бүтээсэн зүйлгүй хүнмуус их байна
Маш зөв
Түлшийг нь хүртэл хямдруулж өгч байхад давараад галаа түлэхээсээ залхуурдаг юму хаашаа юм , 1 шуудай түлш 1 өдөрт хангалттай түлж байгаашт
Гэхдээ гэр хороололд байнга тогоор халдаг тогтмол мөнгөө төлдөг айл өрх бгаа энэ хүмүүсийн сууцны паар хөлдөх болоод бусад гарах эрсдэл хамаагүы юм бхдаа бид бас хохирмооргүй бн ш дээ урьд нь төлдөг л гарч бга зөрчилгүй бж ийм тэнэг хүмүүсээс болж эд хөрөнгөөр хохирмооргүй бн
Зев шуу ЗГ ард тумэндээ итгэсэн
zarim orkuud uls eh orniihoo toloo bai