Хүнд физиологийн хэрэгцээ, амгалан тайван байх хэрэгцээ, хүмүүстэй холбогдох хэрэгцээ, өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ цөм бүрэлдэж байж аз жаргалтай болдог гэж судлаачид үздэг. Гэтэл цар тахлын үед хүмүүстэй харилцаж холбогдох нийгмийн хэрэгцээ нэг ёсондоо цахимжиж байгааг бид бүхэн харж сууна. Төрийн байгууллагаас үйлчилгээ авъя гэхэд шаардлагатай бол цахимаар холбогдож үйлчлүүлэхийг зөвлөөд, хэн нэгэн албан хаагчийнхаа утасны дугаарыг өгөөд буцааж байна. Эсвэл дотогш нэвтрүүлэхгүй хаалганыхаа гадна хэрэгцээт мэдээллээ үлдээсэн аж ахуйн нэгжүүд ч байна.
Хувийн байгууллагууд л аргагүйдэж зарлагаа нөхөхийн тулд чармайн ажиллах нь цар тахлын тохиолдолд илүү ажиглагдах юм. Нэмээд, баяр ёслолын арга хэмжээг улсын, хувийн аль ч байгууллага тэмдэглэхгүй, олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болох зорчихгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг бүх шатандаа анхааруулсаар байгаа учраас цар тахлын үед хүний нийгмийн хэрэгцээ хэдийн хумигдчихлаа. Тиймээс бухимдах, сэтгэл гутрах, өөрийнхөө үнэлэмжийг бууруулах гээд сөрөг сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөж байна. Хэрвээ энэ мэт сөрөг сэтгэл хөдлөл илэрвэл дээрх таван хэрэгцээний аль нь танд дутагдаж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй гэнэ. Дараа нь, хэрэгцээгээ нөхөх шалтгааныг бодож олох болох нь ээ. Бусадтай онлайнаар харилцах, дүрсээ харж ярилцах, ном унших, хөгжим сонсох, гэрээ цэвэрлэх, тэмдэглэл хөтлөх, гадаад хэл сурах, шинэ зорилготой болох гээд хүсэл байгаад хичээвэл өөрийгөө уйдаахгүйгээр эерэг зуршил бүтээх боломж хангалттай байгаа шүү.
Сэтгэгдэл ( 1 )
Өөрийгөө хөнжүүлэх тал дээр анхаараа монголчуудаа. Тархиныхаа багтаамжийг сайжруулааад аливаа асуудлыг өргөн утгаар нь сэтгэж шийдвэрээ гаргаж бай монголчуудаа. Атга гурил үнэгүй авчаад баярлаж хөөрөөд магтаал урсгаад байх хэрэггүй. Тонн тонноор танд очих гурилыг алга хийсэн авилгачид, эрх мэдэлтнүүдээс бүр тодруулбал коммунистуудаас, коммунист МАН аас залхахгүй байна уу? Тийм учраас өөрийгөө хөгжүүлээ гээд байгаам биш үү? Олхиогүй, арчаагүй, юм үзээгүй хүүхдийн сэтгэхүйнээсээ биеэ дайчилж өөрчлөгдөө монголчууд аа та нар нэг эх оронтрй ахан дүүсүүд шүү эь нэгдэл, хамтын хүчтэй байж сур.