Нүхт орчмын цахилгааны хэрэглээ ХОЁР ДАХИН нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.16) боллоо. Хуралдаанаар айлын өрхийн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор гаргасан журмыг хэлэлцэж, баталлаа.

Журмын дагуу 2020 оны долдугаар сарын 1 хүртэлх хөнгөлөлтийн хугацаанд тухайн хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даах болсон ба хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцах зохицуулалттай боллоо. 

Цахилгааны төлбөрийг долоон сарын хугацаанд тэглэх шийдвэр гарснаас хойш цахилгааны нийт хэрэглээний нэмэгдлийн 96 хувь нь ахуйн хэрэглээнд гарчээ. 

Зуслангийн бүс буюу Нүхт орчимд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн ба иргэд ашиглахгүй, одоо амьдрахгүй байгаа орон сууцаа халаах байдал нэмэгджээ.

Энэ талаар ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАЙВАНБЭХ "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хог, хэрэглээний уурын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргаж, иргэддээ танилцуулсан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн хуралдаанаас гаргаж, баталлаа. Хөнгөлөлтийн хугацаанд тухайн хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулааны төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг төр даана. Үүнээс давсан тохиолдолд иргэн, ААН өөрөө хариуцна. Цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь оройн оргил ачааллын үед буюу 17:00 -21:00 цагт давтагдаж байгаа тул айл өрхүүд энэ цагт цахилгааны хэрэглээгээ бууруулах, цахилгаанаар дулаанаа шийдэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Хэрэглээ 2,3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Тиймээс нөхцөл байдлыг ажиглаж байгаад журам гаргаж байна. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлал бий. Энэ дагуу тооцож явна. 

Нийт хэрэглээний нэмэгдлийн 96 хувь нь ахуйн хэрэглээнд гарч байна. Тэр дундаа гэр хороололд гарч байна. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн. Иргэд ашиглахгүй орон сууцаа халааж байна. Цахилгаан өндөр өртөгтэй. Тиймээс хүн бүр, айл бүр зөв хэрэглэх хэрэгтэй" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
и(192.82.74.88) 2020 оны 12 сарын 17

Хулгайч зангаа тавихгүйн байналдаа

0  |  0
Beegii(202.179.24.74) 2020 оны 12 сарын 17

Sudalgaa sain hiih heregtei. House amidardag ulun umnuudiin togiig hungulj bolohgui

1  |  0
жирийн өрх(192.82.72.16) 2020 оны 12 сарын 17

Анх цахилггааны суурь хураамж 50% хөнгөлт харин ус уурыг нь 00 болгочих байж дээ..Ам бүл 6 уулаа айл гэр хорооллын эгэл нэг өрх.Нүүрс 900 төг ус цахилгаан үнэгүй .

0  |  0
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 17

Айл бүрт 30000төг хас илүү гарсанийг өөрсдөөр нь төлүүл малуудаа толгойгоо ажилуул

1  |  2
(66.181.168.131) 2020 оны 12 сарын 16

Naad muu hujanuud chini neeh tom ambaar barichaad teriigee halaahgej sardaa 2,3 saya tugrgiin tsahilgaan zusaldag yostoi baliar parzituud

0  |  1
Бат(202.9.46.45) 2020 оны 12 сарын 16

Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц

0  |  0
nymaa(202.126.90.86) 2020 оны 12 сарын 16

zugeer l tasal. augui bol hujaa nar amidardag ch yum biluu

0  |  1
зочин(103.57.95.218) 2020 оны 12 сарын 17

нүхтийн цахилгааны таслах хэрэгтэй дээ болохгүй бол өөрсдөө өвлийн байрандаа ирээд амьдарна биз дээ олон байртай хүмүүс шүү дээ

1  |  1
Зочин(66.181.161.119) 2020 оны 12 сарын 16

Больё оо. Хэний өмнөөс амьдарч байгааг. Хэрэглэсэн бол ус дулаан цахилгаанаа өөрсдөө төлөөд амьдраач!

2  |  0
Зочин(122.201.24.225) 2020 оны 12 сарын 16

Цах. Хөнгөлөлтөндөө лимит тогтоомоор юм. Сард 50000 төгрөг төлдөг 1сая төлдөг айлын хооронд асар их зөрүү бна. Хөнгөлөлтийн дээд хэмжээ 200 мянга гэдэгч юм уу

1  |  1
Зочин(122.201.24.225) 2020 оны 12 сарын 16

Цах. Хөнгөлөлтөндөө лимит тогтоомоор юм. Сард 50000 төгрөг төлдөг 1сая төлдөг айлын хооронд асар их зөрүү бна. Хөнгөлөлтийн дээд хэмжээ 200 мянга гэдэгч юм уу

0  |  1
Зочин(66.181.186.51) 2020 оны 12 сарын 17

Энэ их итгэл найдвар төр засгаас өгч байхад өөрсдийгөө дотоод мөн чанрыг харуулж бна ичэж амьдар Нүхт н баячууд

2  |  1
Зочин(202.179.24.25) 2020 оны 12 сарын 16

Аргагүй ш тээ. Төвийн нуугисансайхан дулаанд холбогдоогүй уулын хойшоо харсан хүйтэн аманд үнэтэй байшин аваад хөлдөж үхэх гээд суудаг байх. Хайран ч мөнгө

0  |  0
Zochin(103.68.107.114) 2020 оны 12 сарын 16

Журам гаргаж хязгаарлахгуй бол бугдээрээ аюултай байдалд орох нээ

0  |  0
Zochin(103.68.107.114) 2020 оны 12 сарын 16

Нухтэд улс торчид вмьдардаг гэсэн

0  |  0
ZOCHIN(125.174.246.253) 2020 оны 12 сарын 17

JINEHEN ORK GEJ ENIIG L HELDEG BAIHDAA,YOSTOI YUM UZEEGUII!!!!

2  |  1
Zochin(202.126.89.242) 2020 оны 12 сарын 17

Bolomjtoi heseg n yamar setgelgui yum be.

1  |  1
Зочин (66.181.185.31) 2020 оны 12 сарын 16

Ингээд байхаар аргагуй л унэгуй юманд нугасгуй Одоо тэгээд терийн хязгаарлалт ; зерчлийн хууль гэдэг нь зайлщгуй зуйл болж байна Тэгж байж л ес зуй эх орноо гэсэн сэтгэл зуйтэй болох нээ

0  |  0
Зочин(202.126.89.96) 2020 оны 12 сарын 17

Өөрсдөө ийм арчаагүй байж хүнийг яаж зөв удирдан чиглүүлэх вэ дээ!!! Өмнөөс нь ичмээр юмаа ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ӨЧҮҮХЭН БОДОЛТНУУД...

1  |  0
Зоя(66.181.191.131) 2020 оны 12 сарын 17

Юм үзээгүй цээж баян ОРКууд

1  |  0
mmm(124.158.124.142) 2020 оны 12 сарын 17

дарга нар баячууд гэхээр л ямарч ухамсаргүй, цүнх барихаас өөр юм хийж чаддагүй, улс, ард түмнээ гэсэн ямарч бодолгүй, шуналын дэвнүүд.

1  |  0
Зочин(124.158.97.180) 2020 оны 12 сарын 17

Арчаагүй новшнууд,муусайн баячууд

1  |  0
Top