Сербид болж байгаа чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жингийн оноолт явагдаж, 1/8 финалд Азербайжаны Гаджи Алиев, ОХУ-ын Гажимурад Рашидовтой барилдахаар таарлаа.
Хоёр бөх 2019 оны ДАШТ-ий эхний тойрогт таарч, барилдаан хэрүүл маргаантай өндөрлөсөн. Алиев 2:3 ялагдаж байгаад сүүлийн хоромд мэх хийсэн. Шүүгчид түүнд хоёр оноо өгч, 4:3 ялсан гэж үзсэн ч Оросын тал эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Бичлэгийг үзсэний дараа оноог өөрчилж, шүүгч Рашидавыг 4:2 яллаа гэж зарласан. Уурлаж хилэгнэсэн Алиев шүүгч рүү дайрч, Азербайжаны тал хэлмэгдсэн хэмээн заргалдаж байв. Азербайжаны бөхийн холбооноос хариугаа авах сайхан боломж гарлаа гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Гаджи Алиев энэ талаар “Үнэхээр булхиатай шүүлт болсон. Тэр шүүгч Туркийн мэргэжилтэн ч үндэс яс нь армен хүн байлаа. Тийм болохоор азербайжан тамирчдын эсрэг шүүж байна. Хэрэв би хэзээ нэгэн цагт түүнтэй таарах юм бол шууд зодно. Барилдах эрхийг минь бүх насаар хассан ч хамаа алга. Зодох болно” гэж мэдэгдэж байв.
Хоёр бөхийн барилдаан маргааш 18 цагаас болно.
Сэтгэгдэл ( 6 )
Zaa medkhuimdaa
SPS garah uu
Azerbajanuud huuchniihshigee sain humuus baihaa bolison,ih islamjij urvagch hor hutgagch yas hayagch turk terrorist arabuudtai ih orootsoldoh bolson
алиев ялжээ... манайхныг ялж байсан ч гэсэн манайхтай таараагүй үед энэ залууг дэмждэг юм.
Зочин нэрт вирус хужаа минь тархин дахь вирусээсээ сал данжаадын үлдэцээ.
Тэнэг иван, багуудын явдал юу нь сонин байх вэ дээ, тэгээд ч одоо челеет хуучин шигээ биш болсон, олимпын терлеес хасагдчихгуй санаатай ч хийж хэрэгжуулсэн олигтой юмгуй улам л уруудаж байгаа эд ш дээ