Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд “Сүмо бөхийн уламжлал, хөгжил” форум болж, сүмо бөхийг хэрхэн дэлхийд түгээн дэлгэрүүлэх, олимпын хөтөлбөрт багтах боломжтой эсэх талаар хэлэлцлээ.
Энэ сэдэв маш олон байгууллага, хүнийг хөндсөн эмзэг сэдэв тул тун маргаантай, хурц ширүүн болж өнгөрчээ.
Токиогийн их сургуулийн хүндэт профессор, түүхийн ухааны доктор Ямаүчи Масаюки “Үндэсний бөх сүмог дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байгаа юм бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Жүдо бөх шиг биш, кэндо шиг арга замаар дэлхийд гарах ёстой. Жүдо бөх олимпын хөтөлбөрт орсныхоо төлөөсөнд уламжлалт олон зүйлээ алдсан. Дүрмээ өөрчилж, өмсгөл нь хүртэл олон улсын дүрмэнд зохицож ирсэн. Харин манай кэндо үндэс, сууриа алдаагүй хэвээр дэлхийд түгэн тархаж байгаа нь сайшаалтай. Мэргэжлийн сүмод байгаа гадаад бөхчүүдэд сүмо бол Японы үндэсний спорт, ёс заншил гэдгийг маш сайн зааж өгөх явдал чухал. Тэд сүмог чөлөөт бөх, холимог тулаантай адилтгаж бодоод байна. Тэгэхээр тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх сайн багш хэрэгтэй. Ояката нар гадаад шавь нартаа хичээл орох шаардлагатай” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Олимпод ортлоо дэлхий дахинд түгэн дэлгэрэхгүй ээ
Сумод ч шинэчлэл, еерчлелт хэрэгтэй, хуучинтайгаа зууралдаад уламжлал яриад байвал хэзээ ч олимпын терел болж чадахгуй, олимпод орье л гэж байгаа бол хуссэн ч эс хуссэн ч жудогийн замаар л явж таарна
Sumo Judogiin haana ni hurhevdee, olimp d ch orj chadahgui biz