Яннис Адетокумбогийн супер гэрээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Грекийн сагсан бөмбөгч, Лигийн хоёр удаагийн (2019, 2020) хамгийн үнэ цэнтэй тоглогч Яннис Адетокумбо энэ зун олон том багийн гол зорилго нь байлаа. Түүний араас  Майами, Торонто, Даллас, тэр байтугай Лейкерс ч хөөцөлдөж байлаа. Гэхдээ грек залууг Милуоки баг тавьж явуулахыг хүсээгүй. Яннисийг үлдээх санхүүгийн хөшүүрэг нь ч байлаа. Милоуки баг түүнд бусад багаас 1,5 дахин их мөнгө өгч чадна, гол нь хуучин гэрээ нь дуусахаас жилийн өмнө буюу яг одоо санал болгох эрхтэй байв. Төрөлх багтайгаа 5 жилийн 228 саяын гэрээ байгуулах, 2021 оны долоодугаар сарыг хүлээж, ямар нэг багаас 145 сая ам.доллар авах огт өөр зүйл. Ингээд Яннис үлдэж, Висконсин муж баяр хөөрт умбалаа.

НБА-гийн түүхэнд таван супермакс байсан нь Стефен Карри Голден Стейт-д, Расселл Уэстбрук Оклахома-д, Жеймс Харден Хьюстон-д, Жон Уолл Вашингтон-д, Дэмиан Лиллард Портленд-д байгуулсан гэрээ. Адетокумбо зургаа дахь нь болсон.

2021 оны цалингийн чансаа

1. Стефен Карри – 45,8 сая

2-3. Жон Уолл, Жеймс Харден – 44,3

4-5. Расселл Уэстбрук, Крис Пол – 44,2

6. Кевин Дюрэнт – 42,0

7. Леброн Жеймс – 41,2

8-11. Яннис Адетокумбо, Пол Жорж, Дэмиан Лиллард, Кавай Ленард – 39,3

12. Блэйк Гриффин – 39,0

13. Клэй Томпсон – 38,0

14-15. Жимми Батлер, Кемба Уокер – 36,0

Гэрээ байгуулсныхаа дараа Яннис “Милуоки бол миний гэр, миний хот. Таван жил Милуоки Бакст байх болсондоо баяртай байна. Шоу үргэлжилж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top