Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө нутгийн захиргааны байгууллагууд шат шатандаа хариуцлагатай ажиллаж байна.
Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийг 7 сарын хугацаатай төрөөс бүрэн хариуцахаар болсон. Энэхүү хөнгөлөлтөд төрийн болон төсөвт байгууллагууд хамрагдаагүй.
Хэдийгээр төрийн байгууллага цахилгааны хөнгөлөлтөд хамраагдаагүй ч гэлээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газар болон Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны байранд 13:00-14:00 цагийн хооронд эрчим хүчний ТЭГ зогсолт хийн, байгууллагын хэмжээнд цахилгаанаар ажилладаг бүх техник, хэрэгслийнхээ тогийг салган түр хязгаарлалт хийхээр боллоо.
Ийнхүү төрийн байгууллага цахилгааны хэмнэлт хийх санаачилгыг гарган иргэд, олон нийт болон бусад төрийн болон төрийн бус бүх аж ахуй нэгж байгууллагуудыг “ЗӨВ ХЭРЭГЛЭЭ, ЭЕРЭГ ХАНДЛАГА”-д уриалж байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 11 )
Mash buruu shiid bn. Tsainii tsag Shu dee.
Гайнуудаас болж хязгаарлалт хийж бгаа юм
Mash zov.Hemnelt hiij chadaj bn.Ard tumen uhamsaraaraa ali boloh hemneerei
АН~ЫН ДҮҮРГИЙН ДАРГА МАН~ЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ЦААГУУРАА ХИЙЖ БНА
ЭНЭ АН~ЫН АВГАЙ МАН~ЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ЦААГУУРАА ХИЙЖ БАЙНА.
Зөвлөж заадаг хүн байдаггүй юм уу энэ поп.д Өөрийгөө хаан гээд ойлгочихсон юм уу.
Ажилгүй зүгээр цалин авдаг хүний санаачлагаар. Тархиа угаалгах нь хэр юм болдоо\n\n
Цайны цагаараа юм бна тээ, сэргэлэн хөөрхөн сэтгэжээ хаха
Зөвөө. Ингэхээс өөр яалтай билээ
Цахим хичээл явуулдаг сургуулийн эздэд Захиралуудад учраа хэлж уучлал гуйгаарайдаа эрчим хүчнихэн
Demjij bn . Bi geriinxee byx tsaxilgaaniig salgana. /SXD/