2020 оны Шилдэг эрэгтэй жүдоч хэн бэ?

2020 оны 12 сарын 17

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодруулах санал асуулга зохион байгуулж байна.

“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олгох юм.

Оны шилдэг эрэгтэй жүдочид Гүржийн Лукум Чхвимиани, Израилын Саги Муки, Португалын Жорже Фонсека, Японы Шёохэй Оно, Чехийн Лукаш Крпалек нар нэр дэвшжээ. Шилдэг жүдочийн шагналыг 2019-2020 оны үзүүлэлтээр гаргасан байна.

Санал асуулга Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаар энэ сарын 21 хүртэл явагдана.

Шёохэй Оно

Лукум Чхвимиани

Саги Муки

Жорже Фонсека

Лукаш Крпалек

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.179) 2020 оны 12 сарын 20

Амьхандаа Fifa-тай барьцаж байгаа юм биз дээ, ялаа тэмээтээтэй барьцаад хаана хурэх вэ дээ

0  |  1
Top