ЖҮДО: 2020 оны Шилдэг дасгалжуулагч хэн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодруулах санал асуулга зохион байгуулж байна.

“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олгох юм.

Оны шилдэг дасгалжуулагчид ОХУ-ын шигшээ багийн ерөнхий менежер Эцио Гамба, Японы Иноүэ Коосэй, Израилын Шай-Орен Смажа, Францын Ларби Бенбудауд, Украины дасгалжуулагч, Дарья Белодедийн ээж Светлана Кузнецова нар өрсөлдөж байна.

Санал асуулга Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаар энэ сарын 21 хүртэл явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top