Азербайжан, Армен улсууд саяхан Уулын Карабахт дайтаж, Азербайжан улсын ялалтаар тулаан өндөрлөсөн билээ. Хоёр талаас маш олон тамирчин дайнд оролцож, амь насаа алдсан.
Сербид болж байгаа Дэлхийн Цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн Азербайжаны сонгомол барилдааны шигшээ багийн тамирчин Эльданиз Азизли (55 кг) армен тамирчинтай барилдсан талаараа azerisport агентлагт ярилцлага өгчээ.
Азизли “Цар тахал дэгдээд тэмцээнд сайн бэлтгэж чадаагүй. Тэмцээнд оролцоогүй удсан болохоор Эмин Сефершаевтай барилдахдаа алдаа гаргачихлаа. Дараа нь Армений Рудик Мкртычянтай таарч барилдлаа. Спортод нэг нь ялж, нөгөө нь ялагдах нь хууль. Гэхдээ армен тамирчинтай учраа таарахад бид заавал ялах ёстой. Маш их сэтгэл хөдөлгөсөн барилдаан болсон. Гэнэт ялагдчихвал яана гэж бодогдоод. Гэхдээ армен бөхийг ялахын төлөө бүхнийг хийж, санасандаа хүрлээ. Чөлөөлөх дайнд ялсан ч маш олон эрэлхэг хөвгүүдээ алдсан энэ цаг үед надад арменд ялагдах эрх байгаагүй. Маш чухал ялалт байсан. Энэ медалиа би Азербайжан улсын ялалт, амиа алдсан шехидүүдэд зориулж байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
СПОРТ ЗАВААРЧ БАЙНА. УЛС ТӨР ИЛТ НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЛЭЭ