Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ байгуулагдлаа

Н.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна. 


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Өөрөөр хэлбэл эрх баригчид, хууль санаачлагчид Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг далайлган, айлгах, хэвлэлийн эрх чөлөөг төрийн хяналттай болгох гэсэн санаархлыг эрс эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн салбарынхан анх удаа өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй нэгдэж байгаа юм байна. 

Үндэсний зөвлөлд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо,  Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв зэрэг 21 эвлэл, холбоо одоогийн байдлаар нэгдэн дэмжээд байна.  

Үндэсний зөвлөл нь Хууль, бодлогын судалгаа, Нөлөөлөл, Зохион байгуулалт гэсэн үндсэн гурван ажлын хэсэгтэй үйл ажиллагаа явуулах аж. Хууль, бодлогын судалгааны ажлын хэсэг нь гадаад улс орнуудын ижил төстэй хуулиудыг орчуулж, судлах, мэргэжлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж хуулийн төсөл боловсруулан эрх баригчдад санал болгох үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөн, шинэчлэх шаардлага үүсээд удаж байгаа. Гэвч үеийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг эрх баригчид санаачлан боловсруулж, өргөн барьж байсан бөгөөд ингэхдээ ямар нэгэн хэлбэрээр төрийн хяналтад оруулах гэсэн зохицуулалт тусгагдаж ирсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгаран батлагдах боломжгүй болсоор өдийг хүрсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө хуулийн төслөө боловсруулан санал болгох нь зүйтэй гэж үзсэн байна.  

Нөлөөлийн ажлын хэсэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, хуулийн гажуудал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, мэргэжлийн ёс зүй зэрэг салбарын асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлыг шуурхай хүргэх үйл ажиллагаа явуулах аж. 

Зохион байгуулалтын ажлын хэсэг нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар, редакциудад зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг түгээх, хурал, уулзалт, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллах юм байна. 
Үндэсний зөвлөлд орох хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчдэд бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд зөвлөлд сайн дураар нэгдэх нь нээлттэй байх юм байна. Зөвлөлд орох сэтгүүлч, редакциуд Зохион байгуулалтын ажлын хэсэгтэй 99097968, 94111727 дугаараар холбогдон бүртгүүлэхийг Үндэсний зөвлөлөөс уриаллаа.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shine ue(66.181.161.64) 2020 оны 12 сарын 18

Зарим сэтгүүлч нэртэй гүтгэгч тулга тойрсон хэрүүлч авгай нараас залхаж байна шүү

0  |  0
TRADING(156.0.213.8) 2020 оны 12 сарын 18

12-Р САР / Зул сарын баярын санал\n  Шуурхай сурталчилгаа !!!\n24 цагийн дараа:\n  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог\n3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог\n10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог\n20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог\n\nБүрэн ашиг баталгаатай !!!\nТелеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!\n  whatsapp: 33 7 52 43 26 19  

0  |  0
Гаваа(202.126.89.119) 2020 оны 12 сарын 18

Би энэ улс хөгжихгүй байгаа нь худалдагсан охид сэтгүүлч нэртэй мөн цүнх баригчид шүү ..цухалдав..аймаар том том юм ярина ардаа бүгд мөнгөтэй шүү..цэвэр агаар амьсгалах юмсан..

1  |  0
Гаваа(202.126.89.119) 2020 оны 12 сарын 18

Монголд эрүүл сэтгүүлч хэд байдаг бол..хэдэн...

1  |  0
Хурэлсух (109.89.151.254) 2020 оны 12 сарын 18

Энэ доор коммент бичсэн хумуусийн сэтгэгдлийг харахад сэтгуулчид цэвэрших естой гэж бичиж. Уунтэй санал нийлэх боломжгуй бна хувь хунийхээ хувьд. Монголд енеедер нам тевт узэл ноерхож бгаа цагт иргэн, сэтгуулчдийг эрх барьж бгаа нам ургэлж хазаарлах хумих санал оруулж байсан. АНЫн засгийн уед ч байсан. Сайханбилэг хорих гэж оролдож бсан. Хэвлэлийн эрх челеений хуулийг сэтгуулчид еерсдее иргэдтэйгээ хамтран хийж байж зев замдаа орж сэтгуулчид ем зуйгээ дагадаг болно. Одоогийн нехцелд санхуужилтээ босгох гэж бусдын улс терчдийн гар хел болсоор бх болно.

1  |  0
Зочин(66.181.161.86) 2021 оны 02 сарын 22

Сэтгүүлчид эхлээд ёс зүйгээ янзал, дараа нь эрх эрх чөлөөгөө ярьсан нь дээр шүү. Захиалгатай нохойнууд бол та нар шүү дээ.

3  |  1
Zochin(133.82.250.244) 2020 оны 12 сарын 18

Манайд сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар гэх ойлголт байхгүй болоод удаж байна.

2  |  0
Иргэний төлөөлөл(66.181.178.86) 2020 оны 12 сарын 18

Сэтгүүлчид дотроосоо эхлээд цэвэрлэгээ явуулж цэвэрших нь чухал.Ил далд битүү батгатай ,хэдэн халтар төгрөгний төлөө нүдээ аниад явдаг цаг өнгөрсөн.Маш хүчтэй тариагаар тариулсны дараа тэр дайралтандаа улайрч орно биз.Үнэндээ утгаа алдаад байна.Бэлтэй хүний ивээлд орчихоод тэднийхээ эрх ашгийг өмгөөлж төр засгаа БИТГИЙ ХУЦААД БАЙ гэж буй шүүр унасан эмэгтэй сэтгүүлчийг яалтай билээ...

3  |  0
Иргэний төлөөлөл(66.181.178.86) 2020 оны 12 сарын 18

Сэтгүүлчид дотроосоо эхлээд цэвэрлэгээ явуулж цэвэрших нь чухал.Ил далд битүү батгатай ,хэдэн халтар төгрөгний төлөө нүдээ аниад явдаг цаг өнгөрсөн.Маш хүчтэй тариагаар тариулсны дараа тэр дайралтандаа улайрч орно биз.Үнэндээ утгаа алдаад байна.Бэлтэй хүний ивээлд орчихоод тэднийхээ эрх ашгийг өмгөөлж төр засгаа БИТГИЙ ХУЦААД БАЙ гэж буй сэтгүүлчийг яалтай билээ...

1  |  0
Иргэний төлөөлөл(66.181.178.86) 2020 оны 12 сарын 18

Сэтгүүлчид дотроосоо эхлээд цэвэрлэгээ явуулж цэвэрших нь чухал.Ил далд битүү батгатай ,хэдэн халтар төгрөгний төлөө нүдээ аниад явдаг цаг өнгөрсөн.Маш хүчтэй тариагаар тариулсны дараа тэр дайралтандаа улайрч орно биз.Үнэндээ утгаа алдаад байна.Бэлтэй хүний ивээлд орчихоод тэднийхээ эрх ашгийг өмгөөлж төр засгаа БИТГИЙ ХУЦААД БАЙ гэж буй шүүр унасан эмэгтэй сэтгүүлчийг яалтай билээ...

1  |  0
Top