ВИДЕО: Дагестан бөхчүүд бүх алтан медалийг авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Сербид болж байгаа чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр өндөрлөж, таван жинд аваргууд тодорлоо.

Энэ бүх жингийн бүх алтан медалийг дагестан бөхчүүд хамжээ. Үүнээс дөрөв нь ОХУ-ын багийнх бол Польшийн шигшээгийн дагестан легионер Магомедмурад Гажиев (70 кг) жиндээ тэргүүлжээ.

57 кг

Финал

Завур Угуев (ОХУ) – Арсен Арутюнян (Армен) – 10:0
 


Хүрэл медалийн төлөө барилдаан

Рахман Амузадхалили (Иран) - Владислав Андреев (Беларусь) – 4:0
 


Андрей Яценко (Украин) – Стеван Мичич (Серби) – 4:2
 


Завур Угуев дөрвөн барилдааныг 41:0 оноогоор дуусгаж, нэг өрсөлдөгчөө цэвэр ялсан. Финалд ч эхний минутад накатаар 10 оноо авч, Дэлхийн Цомд түрүүллээ.

70 кг

Финал

Магомедмурад Гажиев (Польш) – Хайдар Явуз (Турк) – 5:0
 


Хүрэл медалийн төлөө барилдаан

Исламбек Орозбеков (Киргиз) - Гитинамагомед Гажиев (Азербайжан) – 6:5
 


Арман Андреасян (Армен) – Чермен Валиев (ОХУ) - +:- (гэмтэл)
 


Магомедмурад Гажиев өнгөрсөн хоёрдугаар сард Европын АШТ-д түрүүлсэн. Дэлхийн Цомын финалд тэр эртний танил Туркийн Хайдар Явузтай барилдсан. Турк бөх 0:5 хожигдож байхдаа гэмтэл авч, барилдаанаас гарлаа. Польшийн багийн Роберт Баран (125 кг), Збигнев Барановский (86 кг)  нар мөн жиндээ финалд шалгарсан. Ьус шигшээ багт дагестан мэргэжилтэн Юсуп Абдусаламов ажиллаж байгаа билээ.

74 кг

Финал

Разамбек Жамалов (ОХУ) - Франк Чамизо (Итали) - 4:2
 


Бөх сонирхогчдын хүсэн хүлээж байсан барилдаан. Авьяаслаг залуу Разамбек Жамалов, алдарт бөх Франк Чамизо нар анх удаагаа таарч барилдлаа. Цаашдаа олон таарах биз ээ. Эхний барилдаан өрсөлдөөнтэй сайхан болж, сүүлийн секунд хүртэл догдлуулсан. Жамаловын гурван онооны мэх, мэл гайхсан Чамизогийн царай гээд үзэх юмтай барилдаан.

Хүрэл медалийн төлөө барилдаан

Фазиль Ерилмаз (Турк) – Азамат Нуриков (Беларусь) – 7:2
 


Таймураз Салказанов (Словак) – Мурад Курамагомедов (Унгар) – 2:2 (+:-)
 


92 кг

Финал

Алихан Жабраилов (ОХУ) - Георгий Рубаев (Молдав) – 6:0
 


Хүрэл медалийн төлөө барилдаан

Эрхан Ялачи (Турк) – Гажимурад Магомедсаидов (Азербайжан) – 8:4
 


Самуэль Шеррер (Швейцар) – Аркадий Пагасян (Беларусь) – 8:4
 


125 кг

Финал

Шамиль Шарипов (ОХУ) - Роберт Баран (Польш) – 4:1
 


Хүрэл медалийн төлөө барилдаан

Айал Лазарев (Киргиз) - Жамалудин Магомедов (Азербайжан) – 11:0
 


Денис Храменков (Беларусь) - Александр Хоцяновский (Украин) – 6:5
 


Энэ улирлын нээлт хэмээн нэрлэгдэж байсан Шамиль Шарипов Дэлхийн Цомд тун сайн барилдлаа. Финалд Европын хос медальт Бараныг техникээр илүүрхэн яллаа. ОХУ-ын хүнд жингийн асуудлыг шийдэх бөх гарч иржээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.48) 2020 оны 12 сарын 20

Манай чөлөөтийнхөн бүр сураг алдарлаа. Яана даа.

0  |  0
монгол(64.119.27.202) 2020 оны 12 сарын 20

ороогүй юм уу

0  |  0
монгол(64.119.27.202) 2020 оны 12 сарын 20

ороогүй юм уу

0  |  0
Монгол(77.185.125.146) 2020 оны 12 сарын 19

Монгол\nБайдаггүй ээ

0  |  0
Эрдэнэ(192.82.78.57) 2020 оны 12 сарын 19

Монгол бөхчүүдийн тухай мэдээлэл өгөөч

0  |  2
Top