ХАН-УУЛ: Хуучин орон сууцуудыг буулгаж, ШИНЭЭР барина

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18


Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр орон сууц, Баянзүрх дүүргийн 16-р хорооны сүүний 27 дугаар орон сууцны байруудыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарлаа. 

Улмаар тус компанид  газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгов.  

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Эх сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.90.26) 2020 оны 12 сарын 18

Huvsguld 50 jil bolson bsiryydiig dahin tuluvlultund oryylna gej 2000 aad onoos ehlen yarigdaad odoo boltol shiideegvi orshin syygchdiig hyyrsaar bna. Jil bvriin havar ene jil orno geed hyral hiigeed hydlaa uaridag. Buulgaj zuuh zardliiig n aimgiin zasag darga shiidej ugduggvi.aimgiin tusuvt jil bvr 300 aad say tug suydag gesen.odoo bair nyrj ynahaas naagyyr l bna. Baga zereg gazar hudluhud tesehgvi.bohir chiig vnertene. Hajyy ailiin dyy chimee.hool tamhinii ytaa vnertene.dylaanaa ih aldana .oo vnertene geed toochvol ih zovlon bna. Jil bvr byulgana geheer zasvar hiij boldoggvi. Zarah geheer hv

0  |  0
Top