ХӨНДӨХ СЭДЭВ: Улсын эмнэлэг үү, хувийн эмнэлэг үү!?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19


Цар тахлын үед эмнэлгээр үйлчлүүлэх нь хамгийн эрсдэлтэйг нотолсон бас нэгэн жишээ нь ойрын хоёр хоногт болж өнгөрлөө. 

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хоёр хүнээс коронавирусний халдвар илэрч, улмаас тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 20 гарлаа. Тэглээ гээд өвчин хэлж ирдэггүй учраас өвдөхөө хойшлуулаад эмнэлэгт үзүүлэхгүй тэвчинэ гэвэл хэцүү.

Саяхны жишээ л дээ. "Буянт-Ухаа" хороололд амьдардаг иргэн өвдсөн учраас өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээр очсон байна. Гэтэл эмчтэй уулзаж чадалгүй хаалганы гадаанаас буцаагджээ. Яагаад гэвэл тэр иргэнийг "Буянт-Ухаа" хороолол гэж коронавирусний халдвар гарсан эрсдэлтэй байршилд амьдардаг учраас заавал PCR шинжилгээний бичигтэй ирэхгүй бол үзэхгүй гэсэн аж.

Иргэн PCR шинжилгээг ойрын сургууль дээр очиж өгөхөд, гурав хоногийн дараа шинжилгээний хариу таны утсанд мессежээр очно, эсвэл 119.mn сайтаас хариугаа шалгаж болно гэжээ. Гэтэл бас гурав хоног хүлээгээд ч шинжилгээний хариу гарсангүй, утсанд мессеж ирсэнгүй, 119.mn сайтад хариу “Хүлээлгийн төлөвд байна” гэсээр долоо хоногийн дараа арай гэж нэг юм шинжилгээний хариу сайтад гарчээ. Энэ хугацаандаа нөгөө иргэн маань өвдөхийн эрхэнд хувийн эмнэлэгт үзүүлчихэж. Гэтэл дахиад л асуудал. Хувийн эмнэлгээс 300 мянган төгрөгийн эм, тариа авах, шинжилгээ өгөх эмчилгээ бичиж өгчээ. Тийм хэмжээний мөнгөгүй иргэн дахиад л хүлээж улсын эмнэлгээр явсан байна.

Энэ мэтээр улс, хувийн эмнэлгийн хооронд нааш цааш явсаар аргаа барсан иргэн эмнэлэгт үзүүлэхийг хүсээгүйн лавтай шүү дээ. Харин ч эсрэгээрээ эрүүлийг хүссэн. Эрүүлийг хүссэн иргэдийнхээ эрүүл мэндийг хувь, хувьсгалын аль ч эмнэлэг нь бодож, болгоодог л баймаар сан даа. Ялангуяа энэ үед...

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.70) 2020 оны 12 сарын 20

Улс хувьдаа бишээ ЭМЯ маш муу ажилаж бнааа Нялх сэнгүм Мөнхсайханыг зайлуулж чадварлаг хүнээр сайд хийлэг Улсын эмнэлгийн эмч нар мөнгө хараад хөдлөхгүй нэг л их хүн загнасан хүнд сурталууд л бдаг

1  |  0
Би(66.181.184.229) 2020 оны 12 сарын 20

БЗД~н эмнэлэгт хувийнх болоод удаж байна шдэ. Маш заваан эмнэлэг

0  |  0
Ээ(202.9.46.173) 2020 оны 12 сарын 20

Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг, бүх өрхийн эмнэлгүүд хувийнх.

0  |  0
Зочин(66.181.176.147) 2020 оны 12 сарын 20

Манай орны онцлог гэж нэг зүйл байгаа эмнэлэг эрүүл мэндийн салбар төлбөртэй хувийн гэж байж болмооргүй дүүргүүдийн эмнэлэгүүд хувьд гарсан байх

2  |  0
Rbvg(202.55.188.100) 2020 оны 12 сарын 20

Shinjilge ni unen ym u da

2  |  0
zochin(202.179.27.107) 2020 оны 12 сарын 19

achaalal bagatai bolood ich udaj bgaa tegeed ulsiin emnelgiin emch nar boon chund surtal ovchtnoo uzech er durgui ,augui chechuu baidag. Mongotei bol chuviin emnelegt ochmoor l baidag daanch !!! unetei um bainlee

0  |  0
zochin(202.179.27.107) 2020 оны 12 сарын 19

achaalal bagatai bolood ich udaj bgaa tegeed ulsiin emnelgiin emch nar boon chund surtal ovchtnoo uzech er durgui ,augui chechuu baidag. Mongotei bol chuviin emnelegt ochmoor l baidag daanch !!! unetei um bainlee

0  |  0
zochin(202.179.27.107) 2020 оны 12 сарын 19

achaalal bagatai bolood ich udaj bgaa tegeed ulsiin emnelgiin emch nar boon chund surtal ovchtnoo uzech er durgui ,augui chechuu baidag. Mongotei bol chuviin emnelegt ochmoor l baidag daanch !!! unetei um bainlee

0  |  0
Zochin(150.129.142.162) 2020 оны 12 сарын 19

Ene estoi bodit baidald Iim l baigaa Ene asuudal daa dorvitoi arga hemjee avch uurchlult hiihgyi bol olon hynd surtaltai gazriin dund irged uregdej baina Korona geed busad uvchnuu buur martchaad baina aa Eruul mendiin yam gej buun hund surtal TV garah dontoi heden hunees burden armi ers shichleech ene yam aa arai l baina shyy

0  |  0
Нэр(202.21.108.180) 2020 оны 12 сарын 19

Зарим нь үхнэ ш дээ

0  |  0
Зочин (43.242.243.148) 2020 оны 12 сарын 20

Ярвайж янтайсан эмч ,сувилагч нарт бөөн далим болж байнаа корона

0  |  2
иргэн (202.179.26.88) 2020 оны 12 сарын 20

манайд аль ч Төрийн байгууллагууд , Эрүүл мэндийн газрууд бүгд бөөн Хүнд суртал нэг гартаа Үзэг тамга нөгөө гарынх нь Алга нь тосоотой сууцгаадаг шүү дээ,

2  |  1
харамсалтай(64.119.16.198) 2020 оны 12 сарын 20

ИЙМ л байгаа.

2  |  1
Top