Видео: Абдулрашид Садулаев тэргүүтэй 4 орос бөх финалд шалгарлаа

2020 оны 12 сарын 18

Сербид болж байгаа чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээний эрэгтэйчүүдийн үлдсэн таван жингийн медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорлоо.

Алтан медалийн төлөө барилдах бөхчүүд

61 кг: Абасгажи Магомедов (ОХУ) - Ахмеднаби Гварзатилов (Азербайжан)

65 кг: Вазген Теванян (Армен) - Исмаил Мусукаев (Унгар)

79 кг: Ахмед Усманов (ОХУ) - Мухаммет Котаноглу (Турк)

86 кг: Даурен Куруглиев (ОХУ) - Збигнев Барановски (Польш)

97 кг: Абдулрашид Садулаев (ОХУ) - Александр Гуштын (Беларусь)

Хагас шигшээ барилдаанууд:

61 кг. Ахмеднаби Гварзатилов (Азербайжан) - Мухамад Икромов (Тажикистан) - 8:1

61 кг. Абасгажи Магомедов (ОХУ) - Агустин Дестрибац (Аргентин) - 7:0

65 кг. Гор Оганесян (Украин) - Вазген Теванян (Армен) - 2:7

65 кг. Исмаил Мусукаев (Унгар) - Хажи Алиев (Азербайжан) - 7:6

Өнгөрсөн жилийн ДАШТ-д будлиантай шүүлтийн улмаас хэлмэгдсэн хэмээн заргалдсан Азербайжаны Гаджи Алиев ОХУ-ын Гажимурад Рашидовыг ялж, хариугаа авлаа.

Гэхдээ барилдаан цаг дуусаагүй. Алиев эхний секундээс л хөлд орж, Рашидов мэхнээс гарах гэж байгаад хөлөө гэмтээгээд тэмцээнийг орхилоо.

79 кг. Василий Михаилов (Украин) - Мухаммет Котаноглу (Турк) - 4:4. Мухаммет Котаноглу ялсан.

79 кг. Ахмед Усманов (ОХУ) - Бальян Гурав (Энэтхэг) - 10:0

86 кг. Збигнев Барановски (Польш) - Таймураз Фриев (Испани) - 3:2

86 кг. Даурен Куруглиев (ОХУ) - Дипак Пуния (Энэтхэг) - 4:0

Ираны Хасан Яздани, АНУ-ын Дэвид Тейлор нар ирээгүй тул  Даурен Куруглиевт сайхан боломж гарч ирлээ гэхэд болно.

97 кг. Абдулрашид Садулаев (ОХУ) - Валерий Андрейцев (Украин) - 12:1

97 кг. Шамиль Зубаиров (Азербайжан) - Александр Гуштын (Беларусь) - 0:8

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top