Энэ сарын 1-6-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны 91 дэх Конгресс дээр Их мастер цолны 3 нормын болзол биелүүлээд байсан Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, "Дагшаахүү" шатрын клубын тамирчин, БЗД-ийн 33-р сургуулийн сурагч, ОУМ Д.Батсүрэн нь 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн Дэлхийн шатрын холбооны стандарт, гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, гадаад чансаа 2500 давсан амжилтаар шатрын спортын ноён оргил болох ИХ МАСТЕР цол хүртэх нь батлагдлаа.
Ингэснээр Д.Батсүрэн Монгол улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настайгаар шинэчлэн тогтоож байна.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Haluun bayar hurgie! Mundag bnaa