Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн.
Гэхдээ энэхүү хөнгөлөлтөд төрийн болон төсөвт байгууллагууд хамрагдаагүй. Хэдийгээр төрийн байгууллага цахилгааны хөнгөлөлтөд хамраагдаагүй ч гэлээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачилан иргэд, олон нийтийг “ЗӨВ ХЭРЭГЛЭЭ, ЭЕРЭГ ХАНДЛАГА”-д уриалж, өчигдрөөс эхлэн 13:00-14:00 цагийн хооронд байгууллагын хэмжээнд цахилгаанаар ажилладаг бүх техник, хэрэгслийнхээ тогийг түр салган эрчим хүчний хязгаарлалт хийж байна.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ нь 10 давхар бүхий барилгатай.
Энд дүүргийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын 7 хэлтэс, албаас гадна Улсын бүртгэл, Статтистик, Газар зохион байгуулалтын алба, Худалдан авах ажиллагааны алба, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс зэрэг хэлтэс, нэгж, НЭГ ЦОНХ-ны үйлчилгээний 5833мкв талбайд төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Байгалийн гэрэлтэй, өдрийн нэг цагийн хугацаанд дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа явуулж буй бүх хэлтэс, нэгжүүд эрчим хүчний хэмнэлт хийх нь эх орондоо оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж байна.
Иймд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг энэхүү санаачилгад нэгдэхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )