Өнөөдөр АНУ-д “FloWrestling 8-Man Challenge” чөлөөт бөхийн тэмцээн болно. Тэмцээнд 68 кг-ийн жингийн найман бөх оролцох бөгөөд аварга бөх 25 мянга, мөнгөн медаль хүртсэн бөх 15 мянга, хүрэл медальт 10 мянган ам.долларын шагналтай.
ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Энэтхэгийн бөх Бажран Пуния, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Панамерикийн хошой аварга, АНУ-ын Жеймс Грин нар хоёр талаас гарч барилдана. Тэд ялсаар байвал финалд хоорондоо таарах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Гаргах сувгаа нэрлээч
яаж үзхүү