Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, Технологийн зөвлөл хуралдлаа 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2020 оны V хуралдаан өчигдөр (2020.12.18) боллоо. Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан явуулав. 

Хуралдаанаар бүс, орон нутгийн цахилгаан хангамжийг найдваржуулах хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Тавантолгойн 450МВт хүчин чадалтай цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Өмнөговь аймгийн Нарийн сухайтад барих 2х15МВт цахилгаан станцын ТЭЗҮ, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны дулааны станцын ТЭЗҮ болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Мөн 6, 10, 15 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын нөлөөлөлд шувуу өртөхөөс хамгаалах шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэв. ЦДАШ-ын тулгуурын бүтцийг шувуудад ээлтэй байлгах үүднээс дараах аргуудыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд тусгаарлах материал нь -50 хэмээс +70 хэмийн температур болон 6-15 кВ-ын хүчдэлийг тэсвэрлэх чадвартай, 25-35 жилийн ашиглалтын хугацаатай, 40 м/секунд хүртэл салхинд тэсвэртэй, хөнгөн байх шаардлагыг багтаажээ.

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 30 гишүүнтэйгээс халдвар хамгааллын дэглэм дор 25 гишүүн нь хоёр заалнаас таван гишүүн цахимаар нэгдэж, хуралдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top