Бажран Пуния 68 кг-ийн жингийн барилдаанд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Энэтхэгийн шигшээ баг Дэлхийн Цомд оролцож байхад багийн лидер Бажран Пуния АНУ-д шагналын сан өндөр тэмцээнд оролцож байлаа.

Энэ сарын 18-нд АНУ-д “FloWrestling 8-Man Challenge” чөлөөт бөхийн тэмцээн болсон. Бажран Пуния Мичиганд олимпын хошой аварга Сергей Белоглазовын Cliff Keen WC клубт бэлтгэл хангаад “FloWrestling 8-Man Challenge”-д өрсөлдлөө. 68 кг-ийн шилдэг найман бөхийн тулаан нэртэй тус тэмцээнд Пуниягаас бусад нь бүгд америк бөхчүүд байлаа.

Эхлээд Пуния Пэту Лугог 6:1 ялсан. Хоёрдугаар тойрогт Энтони Эшног 9:0 ялаад финалд Жеймс Гринийг 8:4 ялж түрүүлжээ.
 

Бажран 25 мянга, Грин 15 мянга, Алек Панталео 10 мянга, Энтони Эшно таван мянган долларын шагнал хүртлээ.

Бажран энэ сарын 22-нд Пенсильвани мужийн их сургуульд болох бөхийн шоунд оролцоно. Энэ удаа тэр 65 кг-ийн жинд Зейн Ретерфордтой барилдах юм.

8-Man Challenge 

Bajrang Punia df. Pat Lugo, VPO1 6-1

Anthony Ashnault df. Evan Henderson, VPO1 6-6

Alec Pantaleo df. Jordan Oliver, VPO1 4-4

James Green df. Bryce Meredith, VSU, 10-0

Хагас шигшээ:

Bajrang Punia df. Anthony Ashnault, VPO 9-0

James Green df. Alec Pantaleo, VPO1 4-2

Хүрэл медалийн төлөө:

Alec Pantaleo df. Anthony Ashnault, VPO1 8-1

Финал:

Bajrang Punia df. James Green, VPO1 8-4

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ene nuhur (202.126.89.36) 2020 оны 12 сарын 22

manai behbayar gayattad olon hojigdson doo

0  |  0
зочин(192.82.77.131) 2020 оны 12 сарын 21

ногоо цагааны бөхчүүд мах амаараа гартал иддэг манайхныг чөлөөтөөр хол хаяжээ

0  |  0
Top