Япон бөх 22 жилийн дараа “Оны шилдэг сүмоч” боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Японы спортын “Хочи” сонины газраас 2020 оны Шилдэг сүмочийг тодруулан, зарлалаа.

Тус сонины газар 63 дахь удаагаа энэ шагналыг олгож байгаа юм. Цар тахлын улмаас ихэд бужигнасан сүмо бөхийн ертөнцийн Оны шилдэг нь озэки Такакэйшёо болжээ.

Такакэйшёо өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээнд түрүүлсэн, 2020 онд хамгийн олон давсан зэрэг амжилт нь үнэлэгджээ. Шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд Хацү башёгийн эхний өдөр болно.
 


Энэ шагналыг хамгийн сүүлд япон бөх хүртсэн нь 1998 он. Ёкозүна Ваканохана тэр жил шилдгээр шалгарснаас хойш Японы сүмоч энэ шагналыг авч байгаагүй юм.

1998 оноос хойш Хочи сонины Оны шилдэг сүмоч шагналыг  Мүсашимарү 2, Акэбоно 1, Асашёорюү 5, Хакүхо 10, Харзмафүжи 1, Точиношин 1 удаа авч байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.155) 2020 оны 12 сарын 20

Boloo l biz, hen boloh n hend sonirholtoi yum

0  |  0
Top