“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг Zindaa.mn сайттай хамтран бэлтгэдэг “SM ЗӨВЛӨЖ БАЙНА” тогтмол буланд энэ удаад тус эмнэлгийн Эрэгтэйчүүдийн мэс заслын төвийн эмч Д.Баянбаатар дараах зөвлөгөөг өгч байна.
-Эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний нөхөн сэргээх болон пластик мэс засал ер нь хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ? Мөн манай оронд нэвтрээд хэр удаж байгаа вэ?
-Эр бэлэг эрхтний нөхөн сэргээх мэс засал нь нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын нэг салбар гэж үзэж болно. Ер нь нөхөн сэргээх мэс засал дэлхийн I, II дайны дараа эрчимтэй хөгжиж ирсэн байдаг. Дайн байлдааны үед гэмтсэн эрэгтэй хүний шодойг 12-р хавиргаар болон өгзөгнөөс авсан эдүүдийг(Арьс, өөх гэх мэт...) ашиглан нөхөн сэргээх мэс заслыг хийж байсан түүхтэй.
Эдгээр мэс заслын аргууд нь хөгжин сайжирсаар өнөөдрийг хүрсэн болов ч саяхныг хүртэл бэлэг эрхтний пластик мэс засалд тухайн хүний өгзөгний арьс махыг орлуулан ашиглах арга өргөн ашиглагдаж байсан.
АНУ-ын эрдэмтэд Kelly, Eraclic хоёр нь 1971 онд анх бэлэг эрхтэн томруулах хагалгааг судалж судалгааны материал гаргаж байсан түүхтэй. Анх эр бэлэг эрхтний пластик мэс засалд шаариг, цагираг, кольцо гэх мэт олон төрлийн орлуулагч эдүүдийг суулган ашиглаж байв. Цаг хугацаа өнгөрч эдгээр силикон орлуулагч эдүүдийн чанар аюулгүй байдал эрс сайжирч хэлбэр хэмжээний хувьд ч хөгжин сайжирсаар байна. Өнөөдөр Т-Имплант, Мега дерма гэх мэт шинэлэг орлуулагч эдүүдийг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байна.
-Танай эмнэлэг Монгол Улсдаа орчин үеийн шинэлэг мэс заслын олон аргуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа гэж сонссон тэр талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Манай эмнэлэг нь Монгол Улсдаа харьцангуй олон жил гоо сайхны мэс засал, тэр дундаа эрэгтэйчүүдийн пластик мэс заслын чиглэлд үйл ажиллагаа явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд орчин үеийн шинэлэг олон мэс заслын арга технологиудыг эх орондоо амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Үүний нэгэн тод жишээ бол АНУ-д анхлан гарган авч нөхөн сэргээх мэс заслуудад ашиглагдаж эхэлсэн “Bio dermes” буюу хиймэл арьс, махыг шилжүүлэн суулгаж бэлэг эрхтэн томруулах, нөхөн сэргээх мэс заслыг Монгол улсдаа анхлан нэвтрүүлсэн явдал юм. Энэхүү хиймэл арьс, махыг хүний бие болон гахай гэх мэт амьтнаас гаргаж авдаг бөгөөд өндөр температурт хөлдөөх, хатаах аргаар тухайн хүний “ДНХ, РНХ”-г устгаж бүх хүнд таарах байдлаар бэлтгэдэг байгаа. Мөн энэхүү хиймэл мах нь хүний биед суулгаад 4-6 сарын дараа 100% өөрийн арьс, мах болон төлжин эдгэрдэг гайхалтай давуу талтай зүйл дээ.
Өнөөдрийн байдлаар манай мэс заслын баг энэхүү хиймэл арьс, махыг шилжүүлэн суулгах аргаар бэлэг эрхтэнг нөхөн сэргээх, томруулах мэс заслыг нийт 120 гаруй хүнд хийгээд байна. Эдгээр нийт хийгдсэн мэс заслууд дээрээ бид нар судалгаа хийж үзсэн байгаа.
Насны ангиллын хувьд 30-40 насныхан хамгийн олон буюу нийт мэс заслын 54.8%-ийг эзэлж байна. Мөн 40-50 насныхан 21.2%-ийг эзэлж байгаа дүн гарсан. Ингэхээр энэхүү мэс заслыг 30-50н насны эрчүүд олон төрлийн шалтгааны улмаас хамгийн элбэг хийлгэж байгаа нь харагдаж байгаа юм.
-Ер нь “Эр бэлэг эрхтний пластик мэс засал” гэдэгт ямар мэс заслуудыг хамааруулан ойлгох вэ?
-Эр бэлэг эрхтний пластик мэс засал гэхээр олон төрлүүд байдаг.
Үүнд,
-Хөвч хөндөх буюу “циркүмциз” мэс засал
-Бэлэг эрхтэнд шахсан, Хийсэн бүх төрлийн гаднын биетүүд авах мэс засал
-Цагираг, кольцо гэх мэт олон төрлийн жижиг орлуулагч эдүүд суулгах мэс заслууд
-“Т-Имплант”, “Мега Дерма” гэх мэт харьцангуй том орлуулагч эдүүдийг суулгах замаар эр бэлэг эрхтэнг нөхөн сэргээх, томруулах мэс засал.
-Өөрийн өөхийг шилжүүлэн суулгах замаар эр бэлэг эрхтэнг нөхөн сэргээх, томруулах мэс засал.
-“Bio Derma буюу Био мах” орлуулан суулгах замаар эр бэлэг эрхтэнг нөхөн сэргээх, томруулах мэс засал.
- Бэлэг эрхтэнг Урт болгох мэс засал
-“Хэт хурдан дур тавих” эмгэгийн мэс засал (мэдрэлийн ширхэг хөндөх мэс засал)
Эдгээр мэс заслуудаас хамгийн элбэг хийгддэг нь ямар мэс засал байдаг вэ?
Манай эмнэлэг дээр ирж байгаа хүмүүсийн ихэнх нь бэлэг эрхтэн томруулах мэс засал сонирхож ирдэг. Ер нь дэлхийд Ази үндэстэн эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн харьцангуй жижиг байдаг... Гэр бүлд бэлгийн амьдрал чухал нөлөөтэй байдаг шүү дээ. Иймээс хэн хэндээ таатай мэдрэмж өгөх гэж томруулах төрлийн мэс заслуудыг сонирхож ирдэг тохиолдол элбэг байдаг.
-Танайд хийж буй мэс заслууд дундаас энэ хэт хурдан дур тавилтын мэс засал их сонирхол татаж байна. Ямар хүмүүс хийлгэх шаардлагатай байдаг вэ?
-Энэхүү мэс заслыг хийхийн тулд эхлээд асуумжын судалгаа болон багажийн шинжилгээ хийдэг байгаа. Ингээд тухайн хүний оношилгооны хариуг харж байгаад мэс засал хийх үгүйг шийднэ. Энэ мэс засал нь бэлэг эрхтний хэт мэдрэг байдалтай холбоотойгоор “Хэт хурдан дур тавих эмгэг” үүссэн хүмүүст хийдэг байгаа. Хэт хурдан гэдэг нь хугацааны хувьд бэлгийн харьцаа үргэлжлэх буюу эрэгтэй хүн дур тавих хугацааны хувьд 3минут ба түүнээс доош байгааг хэлнэ. Ер нь 5минутаас доош бол хурдан, 3минутаас доош бол хэт хурдан гэж үздэг л дээ...
-Энэ төрлийн асуудал эрчүүдийн дунд элбэг байдаг юм шүү дээ...
-Мэс заслын аргаар бэлэг эрхтнийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн ширхэгт тайралт хийнэ. Ингэснээр тэр хэсгийн хэт мэдрэг байдал буурч хэвийн болдог. Энэхүү мэс засал нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй бөгөөд туршлагатай мэс заслыг баг хийвэл хүндрэл зовиур багатай, эдгэрэлт хурдан байдаг. Мөн үр дүн ч өндөр байдаг.
-Эрчүүдийн дунд ам дамжсан баталгаагүй яриа үгэнд итгэн янз бүрийн гаднын биет тэр дундаа мазь, гел гэх мэт зүйлүүдийг болгоомжгүйгээр хийх тохиолдол байдаг. Та энэ тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөөч?
Гель, тос гэх мэт шаардлага хангахгүй гаднын биеийг хийсэн даруйд бус хэд хоногийн дараагаас, бүр цаашлаад хэдэн жилийн дараагаас сөрөг нөлөө илэрдэг. Эхэн үедээ ямар нэг өвдөлтгүй эргэн тойрны арьс өөрчлөгдөөгүй харагддаг бөгөөд гаднын биет хийгдсэн хэсэгт хавдар маягийн зангилаа тэмтрэгдэнэ. Тодорхой хугацааны дараа энэхүү хавдар маягийн зангилаа орчимд өвдөлт үүсч эхэлнэ. Мөн эргэн тойрны арьсны өнгө өөрчлөгдөж эхэлнэ. Улмаар бэлэг эрхтний арьс эргэн тойрны эдтэйгээ нийлж наалдцыг үүсгэдэг.
Сөрөг нөлөө, шинж тэмдгийн хувьд анхан, дунд, хүндэрсэн үе шат гэж ангилан үздэг. Сөрөг нөлөө шинж тэмдэг харьцангуй бага буюу анхан шатанд нь бол тэрхүү гаднын биетүүдийг бараг 100% авч цэвэрлэж болдог. Харин дунд шатандаа ороод хугацаа нэгэнт өнгөрсөн үед бол 60%~90%-тай л авч цэвэрлэж болдог. Харин их хүндэрсэн үед бол бүр гар хүрэх боломжгүй тохиолдол ч гардаг бөгөөд хүндрэлийн зэргээсээ хамаараад Парафимоз/бэлэг эрхтний толгой хавчигдах/, Шархлаат дефект, Цооролт, Бэлэг эрхтэнд үхжилт үүсэх гэх мэт шинж тэмдэг зовиурууд үүсдэг. Ийм тохиолдолд эмийн эмчилгээ үр дүнгүй учраас мэс засал хийнэ. Мэс заслын өмнө үрэвсэл дарангуйлах антибиотик эмчилгээ, хэсэг газрын эмчилгээг хавсарч хийх тохиолдол элбэг байдаг. Иймд эрчүүд минь баталгаатай, мэргэжлийн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаар л үйлчлүүлж байгаарай гэж зөвлөх байна. Нэг удаагийн болгоомжгүй алдаанаас болж эрийн чимэг болсон эрхтэнгээ алдах хүртэл эрсдэл үүсдэг юм шүү гэдгийг дахин сануулан хэлмээр байна.
Сэтгэгдэл ( 0 )