Япон улсаас 156 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 12 сарын 21

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УБ-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Холидей, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top