Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар \2020.12.22\ мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх " Дүүргийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 22-ны 12 цагийн байдлаар 8827 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байна. 19 цэгт шинжилгээний ажил явагдаж байна. Тиймээс иргэд та бүхэн харьяа хорооныхоо засаг дарга, өрхийн эмчээс мэдээлэл авч, мөн дүүргийн дэргэд дэхь тусгай дугаар болох 1900-1063 дугаараас мэдээлэл авч, шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Бүх нийтийн хөл хорионы дэглэм үргэлжлэх болсонтой холбоотойгоор иргэн та шинжилгээ өгөхдөө төвлөрөл үүсгэхгүйгээр гаргасан хөтөлбөр, хуваарийн дагуу харьяаныхаа сонгогдсон сургууль дээр очиж PCR шинжилгээ өгөх шаардлагатай байна.
Шинжилгээнд хамрагдахдаа маскаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих, хувийн сахилга бат, соёлтой байх зайлшгүй шаардлага тулгарч байгаа.
БЗД-ийн Онцгой комиссын дэд дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат: Дүүргийн хэмжээнд ард иргэддээ таван чиглэлээр мэдээлэл өгье.
Нэгдүгээрт, дүүргийн хэмжээнд буюу УОК, НОК-оос гаргаж байгаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед яаж ажиллах ёстой вэ гэдэг талаар мэдээлэл өгье.
Бид Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн арга хэмжээг хоёр дахь удаагаа авч байна. Хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед иргэд олон нийтийн газраар явахгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах хамгийн чухал байна.
Хоёрдугаарт, тусгаарлалтад байгаа иргэд маань хөл хорионы дэглэмийг мөрдөж, ямар нэгэн үндэслэлгүй, худал мэдээлэлд автахгүй байх, мэдээллийг зөвхөн мэдээллийг эх сурвалжаас авдаг байх хэрэгтэй. Мөн БЗД-ийн Онцгой комисс дүүрэг дээр гамшгийн үеийн шуурхай штаб ажиллуулж байгаа. Энэ штабын 19001063, 83023366, 80535063 гэсэн дугааруудаас холбогдох мэдээллийг авах хэрэгтэй.
Гуравдугаарт, QR кодыг урьд нь авч байсан бол тус кодоо сэргээж явуулна. Хэрвээ QR код авах шаардлага үүсвэл bzd.nema.gov.mn гэсэн хаяг руу холбогдох материалаа бүрдүүлж явуулаад, энэ материалыг НОК-т уламжил, QR кодоо авч болно.
Дөрөвдүгээрт, хөл хорионы үед ард иргэд маань Бүх нийтийн бэлэн байдал тогтоохтой холбогдуулаад олноор цугларах, хүнсээ авах тохиолдлууд гарна. Монгол Улсын Засгийн газраас хүнсий хомсдолд орохгүй гэсэн мэдээллийг хүргэсэн учраас ард иргэд маань тайван амгалан байж, өөрсдийнхөө аюулгүй байдал, бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс хүнсний дэлгүүрүүдээр өгсөн мэдээллийн дагуу аюулгүй байдлаа хангаж үйлчлүүлэх хэрэгтэй байна.
Тавдугаарт, гал түймрийн талаарх мэдээллийг хүргэе. Бүх нийтийн хөл хорионы үед ард иргэд маань галын аюулгүй байдлаа хангах, Ер нь нийт галын дуудлагын ихэнх хувийг цахилгаан тоног төхөөрөмжийг аюулгүй байдал эзэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор цахилгаан тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангах, мөн яндан, пийшин, зуухныхаа галын аюулгүй байдлыг хангах тал дээр ард иргэд маань илүү анхаарч ажиллахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдүүдээ харах хүнгүй орхихгүй байх зөвлөгөөг өгч байна.