ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт ажиллав

2020 оны 12 сарын 23

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр байгууллагын удирдлагуудын хамтаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үйл ажиллагааны зохион байгуулалт, орчин нөхцөл, албан хаагчдын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн баримт бичиг болоод холбогдох бусад асуудлаар танилцуулга хийв.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн бодлого, төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцож дөрвөн асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай нягт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Үүнд:

  1. Нийслэлийн хэмжээнд өмчийн бүртгэлийн бие даасан мэдээллийн нэгдсэн санг бий болгох, төрийн өмчийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулах, улмаар Сангийн яамны санхүүгийн тайлангийн E-balance системтэй холбох; 
  2. Нийслэлийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, алдагдлыг бууруулах, компанийн засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар туршилга солилцох,
  3.   Өмчийн харилцаатай холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журамд өөрчлөлт оруулахад холбогдох ажлын хэсэгт хоёр байгууллагын төлөөллийг оруулж ажиллуулах;
  4. НӨАУГ-ын албан хаагчдыг өмчийн чиглэлээр мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах зорилгоор гадаад, дотоодын сургалтад хамруулах талаар дэмжлэг үзүүлэх;

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дээрх асуудлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлээд Боловсон хүчний бодлого, хоёр байгууллагын албан хаагчдыг сэлгэн ажиллуулж, туршилга солилцох, программ хангамж, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон, тодорхой чиглэлүүдийг өгсөн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.202) 2020 оны 12 сарын 23

баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьчлалыг эргэж харах хэрэгтэй дээ бас баячуул худлаа бичиг бүрдүүлж авсан л байгаа даа

0  |  0
ЦУВДАЙ(66.181.188.190) 2020 оны 12 сарын 23

Гүзээ цувдайгаа чирсэн ацнууд. авилагчид

0  |  0
Top