Д.Энхсайхан: Сэрвээгээр хэмжиж уралдуулбал будилаан, маргаан алга болно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Энэ жил зарим аймагт зундаа гандуу, бэлчээрийн даац хэт хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй зэрэг олон шалтгааны улмаас зарим аймагт өвөлжилтийн байдал хэцүү болоод байна. Манай сурвалжлах баг Ховд аймагт ажиллаж, Ховд аймгийн уяачдын холбооны хяналтын албаны дарга Д.Энхсайхантай цөөн хором ярилцаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

-Ховд аймагт өвөлжилт хэр байна?

-Манай аймагт зуншлага сайхан байсан ч өвөлжилт нэлээд хүнд байна. Гэхдээ уяачид маань ирэх наадмын бэлтгэлдээ гараад байгаа.

-Энэ жилийнх шиг өвөлжилтийн нөхцөл байдал хүнд үед наадамд уралдах морьдоо уях, бэлтгэхэд зардал, төсөв их гардаг уу?

-Манай аймгийн уяачид наадмын бэлтгэлдээ гарсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадамдаа амжилттай, идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байгаа. Зардал нэлээд гарна. Уралдааны нэг моринд жилийн дөрвөн улиралд өгөх өвс тэжээл, маллагаа, уналга эдэлгээ, уралдаанч хүүхэд, туслах уяачийн цалин, зардал гарна. Одоо нэг боодол өвс 10 мянга, нэг уут овьёос 30 мянган төгрөгийн үнэтэй байна. Ихэнх уяачид маань адууныхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр ажиллаж, энд тэндээс боломжийн үйлдвэрлэг байдалтай сэрвээний хэмжээнд багтсан адуутай болж байна.

-Сүүлийн жилүүдэд наадмаар эрлийз, монгол адуу гэж маргалдан, олон хурдан хүлэг хасагддаг боллоо.

-Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор бид аймаг болон Бүсийн уралдаанд морь уралдуулахдаа сэрвээний өндрөөр хэмжиж, зохион байгуулсан. Ямар ч хэл амгүй сайхан наадсан. Манай уяачид нийтээрээ сэрвээний өндрөөр хэмжээд явчихвал дээр гэсэн саналтай байгаа. Хурдан морьдын сэрвээний өндрийг хэмжиж, уралдуулах дэг хууль баталчихвал дарга цэрэг, энгийн малчин гэхгүй бүгдийнх нь морь морддог болж, ямар нэг  будилаангүй, уяачид ч аймаг, сум орон нутгаараа талцдаг байдал байхгүй болох юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор сэрвээгээр морь уралдуулах ёстой гэсэн санал их ирж байна. Нийт уяачдадаа хэлэлцүүлэг явуулаад саналаа хууль тогтоодог байгууллагад танилцуулахад асуудал нааштай шийдэгдэх байх гэж хүлээж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
наадмаа дараа ярь(64.119.16.154) 2020 оны 12 сарын 26

Юун баяр наадам морь мал эрлийз монгол адуу бэ! Цаана чинь эх орон минь тахалтаа тэмцэж эмч сувилагч хэдэн сараар гэр орондоо очиж чадахгүй та бидний төлөө онцгой цагдаа хүчнийхэн замын постонд халуун хүйтэн хоол унд тааруухан та биднийг өвчин оруулахгүй гээд 24 цагаар ажиллаж баыхад эрлийз адуу сэрвэй яриад байж байдаг жаргал хөөсөн /........./ бэ!

2  |  0
зочин(66.181.184.12) 2020 оны 12 сарын 26

Дайны хажуугаар дажин гэж, мөнхийн хэрүүлээ л яриад солиороод байх юм, өөр ярьж бичих арай гэгээлэг юм байдгүй л юм байх даа

1  |  0
Зочин(66.181.161.96) 2020 оны 12 сарын 26

Энэ Энхсайхныг өөрийг нь уралдуулаач. Хоолоор нь сойж байгаад. Юун уралдах дуртай хүүр вэ. Корона гээд юун уралдаантай манатай байхад чинь.

1  |  0
иргэн(202.9.46.186) 2020 оны 12 сарын 24

ЭРЛИЙЗ МОРЬДООС ЯМАР ИХ АЙЖ БАЙНА ВЭЭ

0  |  0
Top