Г.Эрдэнэбаатар: Уяачид бид айдас хүйдэсгүй наадмаар байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Шинэ он гарах дөхлөө. Ес эхэлж, хүйтний эрч чангарч байгаа энэ үед ч уяачид ирэх наадамд уралдуулах хүлэг морио сонгож, сойж, бэлтгэсээр байна. Сонгож гэдгийн учир нь сүүлийн хэдэн жил Улсын наадамд эрлийз, үйлдвэрлэг гэх мэт олон шалтгаанаар тэдний уясан морьдыг хасдаг асуудал гарч байгаа. Таарахгүй байна гээд хасах амархан ч цаана нь тухайн уяачийн олон сарын нөр их хөдөлмөр, зардал, цаг хугацааг үнэгүйдүүлэн, үгүй хийж байгааг ойлгох хэрэгтэй. Зохион байгуулалт тааруу, Үндэсний наадмын хууль, дүрэм, журам нь тодорхой бус байгаа нь ийм нэгэн шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг бий болгоод байгаа юм.

Бид энэ талаар орон нутгийн уяачдын санал бодлыг сонсож, уншигч олонд хүргэж байна. Энэ удаад Ховд аймгийн “Алтан Унага” уяачдын холбооны Төвийн бүсийн тэргүүлэгч, Аймгийн алдарт уяач Г.Эрдэнэбаатартай уулзаж ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу? Та хэдэн морь уядаг вэ? Зардал хэр гарч байна?

-Сайхан өвөлжиж байна. Миний хувьд жилд 15 морь уяж, тэжээдэг. Нийт 1000-1300 боодол өвс авдаг. Энэ жил манай нутагт боодол өвс дээд тал нь 12000, доод тал нь 9000 төгрөгийн ханштай байна. Нэг моринд дунджаар өвлийн уналгаа, эдэлгээ гээд 11 сарын 20-ноос 5-р сарын 1 хүртэл 450-500 мянган төгрөг гаргадаг. За тэгээд би 15 морьтой хүн. Хоол ундны нөхцөл байдал гэхэд л энэ шүү дээ. Хажуугаар нь бас морины ар талд байгаа ажилчдын амьдрал, унаач, уяачдын аж амьдрал, цалин хөлс гэхэд 11 сарын 20-ноос 5 сарын 1-ний хооронд 15 сая төгрөгийн зардал гарна. Бас нэмэлт тэжээл байна. Хивэг гэхэд орон нутагт нэг уут нь 25 мянган төгрөгийн үнэтэй, бидэнд хэцүү байдаг. Би жилд дунджаар 1 тонн 500 кг хивэг, 1 тонн овьёос авдаг. Нэмэлт тэжээлийн зардал гэхэд л 10 сая хол давдаг. Хил гааль хаагдсанаас гадна  Засгийн газраас татвар буулгасан гэж байгаа ч тэр нь бидэнд харагдахгүй байгаа.

-Энэ их зардал, хүч хөдөлмөр гаргаад наадамд морио хасуулахаар гомдолтой байх нь аргагүй.

-Тиймээ, бүх зардлаа даагаад зорьсон наадамдаа яваад очдог, морио хасуулдаг. Ямар их зардал гарсан, ард нь хэдэн хүний хөдөлмөр байгаа, хэчнээн их цаг хугацаа гаргасан билээ дээ. Бодоход маш харамсалтай байдаг. Очихоор л таны морь ер нь бол эрлийз, үйлдвэрлэг байдлаараа хасагдаж байна гэдэг. Миний моринд эрлийз үйлдвэрлэг шинж байхгүй, ийм адуу гэхээр тамга нь цагаан байна гэж шалтаглаад л хасна. Миний хувьд олон наадамд морио хасуулж байсан. 2019 оны ММСУХ-ны 7-р их хурлын шийдвэрээс өмнө юм даа. Тухайн үед яаж хасагдаж байсан бэ гэхээр таны морины үйлдвэрлэг байдал шингэн дэл сүүлтэй байна, цагаан тамгатай байна гээд хасаж байсан. Хэдий хурлын шийдвэр гараагүй байсан ч тэр үед бид чухам ямар стандартын морь уралдах талаар мэдээлэлтэй байлаа. Миний морь сэрвээний өндрөөр хэмжихэд багтахаар байсан.

-Яавал энэ бүх завхралыг арилгаж, элдэв маргаангүй наадах бол?

-ММСУХ-ны 7-р их хурлаар баталсан сэрвээний өндрөөр уралдъя гэдэг шийдвэрийг  нийт уяачид 87,8 хувийн саналаар дэмжиж байсан. Улсын наадамд очиж уралдаж үзээгүй орон нутгийн уяач бидний хувьд одоо шинэ цагийн монгол адуугаар уралдах цаг нь болчихсон байна гэдэг ойлголттой байгаа. Гэхдээ аймгийн наадамд уралдсан морио улсын наадамд аваад очвол хасагдана гэдгийг бид өнгөрсөн 99 жилийн ойн наадмаар хангалттай харлаа. Манай аймгийн хувьд ММСУХ-ны их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу сэрвээний өндрөөр уралдуулдаг болсноос хойш маргаан байхгүй болсон. Сэрвээ хэмжээд давсныг нь хасаад, тэнцсэнийг нь мордуулдаг. Тэгэхээр ММСУХ-ны 7-р их хурлаар баталсан сэрвээний өндрөөрөө уралдаад явбал нэг талаасаа уяач бидэнд айдас хүйдэс байхгүй болох юм. Хоёрдугаарт хэчнээн өндөр зардал гаргасан ч зорьсон наадамдаа оролцоход бүрэн боломжтой.

-Наадам болгоноор л унаач хүүхдийн асуудал яригддаг.

-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ММСУХ-ноос унаач хүүхдийг хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэлтэй мордуулна гэж заасан. Каск, өвдгөвч гээд бүх зүйлийг зааж өгсөн байгаа. Одоо хаана ч очсон, сум, баг, аймаг, Улсын наадамд ч ялгаа байхгүй хүүхдүүд бүгд 100 хувь хамгаалалтын хувцастай уралдаж байна, жишиг тогтсон байна. Энэ бүхнийг харахаар холбооны бодлого зөв байжээ гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шодоргос(66.181.161.28) 2021 оны 01 сарын 06

Баахан эрлийз монгол нь мэдэгдэхгүй адууг дуудлага худалдаагаар маш өндөр үнэтэй зардаг уяач нар улсад татвар төлдөг үү? Хэдэн 10, саяар зардаг. Тэгэхэд төсвийн хэдэн төгрөгний цалинтай мань мэт нь цалингаасаа татвар төлж байгаа үү

0  |  0
Хүү(66.181.161.28) 2021 оны 01 сарын 06

Үйлдвэрлэг2 л гээд бичээд байх юмаа энэ сурвалжлагч. Тоглоомон, чихмэл морь биш биз дээ? Үүлдэрлэг гэнэ ээ. Ийм зүйл мэдэхгүй байж мэдээ бэлтгэж байдаг. Хариуцлага, хяналт мэдлэг боловсрол ...НО

0  |  0
Баатаржав(202.9.40.185) 2021 оны 08 сарын 16

Одоо өвөл ирсэн уячид та нар хусуураа хутгаар солиод ид нугаслаж байгаа биз

1  |  0
Баатаржав(202.9.40.185) 2021 оны 01 сарын 05

та нар наадаж хэрэггүй ээ. Уяачид гэж хийх ажилгүй зуны хэдэн сарыг дэмий өнгөрөөсөн юмнууд. Толгой дээрээ адгуус залсан малнууд. Морь уялаа гээд Монгол хөгжих үү. Чамайг адууны мах иддэггүй гэдэгт итгэж байна

0  |  0
zochin(1.66.99.138) 2021 оны 01 сарын 05

Mgl iin malchid setgel medrel zugeer u... thar tahliin ued uls oron hund bhad naadah yum yaraad bdag uls hariuthlaga toothoh heregtei ene malchad amia bodson uudgui uls aa ⁉️ iim uls bdag bolood Mgl uls hugjuhgui bitgii huth zaa ... ard tumen ajil gui hund bhad ene heden teneg.d ali garig deer amdraad bna

0  |  0
зочин(43.242.242.6) 2021 оны 01 сарын 06

шинэ цагийн цээж баян бна даа дурандаа л морь уяж бгаа биз дээ хэнд гоморхоод бгаа юм болдоо хөөрхий амьтан

0  |  1
mongol(202.21.100.210) 2021 оны 01 сарын 05

boxchuud uyachid gesen lalaruud bolio

0  |  0
иргэн(202.9.47.10) 2020 оны 12 сарын 29

Ховд аймгийн “Алтан Унага” уяачдын холбооны Төвийн бүсийн тэргүүлэгч гэнэ үү, ховддоо очоорой, тэндээ морио уралдуулаарай

0  |  0
Orgil(106.102.128.28) 2020 оны 12 сарын 28

ooriig ni soij buugaad tashuurdaad tuuchmaar nuhur uu gui yu ene chini harin.

0  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 12 сарын 30

uhsen hatsanii chin naadam, Adguus zovooj ,huuhed berteej \ntamlana. Airag,mahaar gedsee duurgej, hoolnii hordlogoor turgen duuduulah n ta nariin jargal baidag baih.Niigem uls orond tatvar tuluhgui baij dandaa tetgeleg avch suudag hamgiin ajilgui, buteemjgui humuus.

1  |  1
t(64.119.27.21) 2020 оны 12 сарын 27

morinoosoo dor tolgoitoi yumdaa

1  |  0
Ядуу мал байна шд(27.123.214.2) 2020 оны 12 сарын 27

Улс даяараа цар тахал гээд эдийн засаг сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хямар ч байхад морь уралдуулсангүй гээд гомдолж л байдаг . Мөн таарчдээ.

1  |  0
del(202.55.188.106) 2020 оны 12 сарын 27

Морио уянуу малаа уянуу хэнд хамаатай юм бэ. Шаал дэмий юм бичсэн байна

0  |  0
sh b(66.181.180.48) 2020 оны 12 сарын 27

mori uyah bishbarildmaar bietei ah bna daa

0  |  0
z(64.119.20.60) 2020 оны 12 сарын 27

deelnii gol

1  |  0
VNen aldartan(64.119.21.114) 2020 оны 12 сарын 26

P....a tanaih chini zvgeer l towiin ail bzdee chinii malchin ene ter gej yu bhawdee heden morio tejeej chadahgvi yum bol mori uyahaa bolioch p....a mini durtaidaa daldaij bj ulsaas vhsenee goridood guilagchin zan gargaad bdiin hvn muutai hvmvvsdee ed\n

1  |  0
Tsooj(66.181.161.118) 2020 оны 12 сарын 27

End ym bicheed baigaa hvmvvs bvgd emegtei hvmvvs baih yuugaach oilgohgvi hudulmurluj vzeegvi bolhooroo amniihaa zorgoor hutsaj bh shiw Mongoliinhooo bas neg tom uw soyl ulamjlaliig hadglaj hvndlej ywaa hvmvvs chin uyachid shvv laagaaa idnvv luuwangaa idnvv nuhdvvded hamaagvil bh shvv end ym bichsen gants neg hvmvvs irliiz mori awj irj uraldaadch bardgvi bolhooroo ingej hvvhen shig gonshignoj suugaaa bh kkk

1  |  2
Ganaa(66.181.161.119) 2020 оны 12 сарын 27

Ene hunii yaria bol uneheer galzuu hunii shuniin temdeglel yamar ch tootsoo alga buh too ni buruu

2  |  0
Хүүрнэгч(192.82.69.174) 2021 оны 01 сарын 05

Морио уянуу малаа хариулна хуцагсадад ямар хамаа байна аа илүү харж билүү долоохоо боль.

4  |  1
Ganaa(202.126.88.190) 2020 оны 12 сарын 27

serveenii ondor davsan morid l dandaa uraldsan bizdee ingej bitgii hudlaa yrij blda Toriin naadmaa hundleed 100jildee mongol azarga ih mori turuulgeesei gej yrooy

2  |  1
Болд(202.126.88.190) 2020 оны 12 сарын 26

хасаад байвал монгол мориороо л уралд өвөлд битий тэжээ

1  |  0
лхагва (202.126.88.190) 2020 оны 12 сарын 26

тэгээд таг Монголоороо л уралд л даа

1  |  0
Зочин(202.126.89.149) 2020 оны 12 сарын 27

Энэ zindaa.mn чинь уяачдын сайт юм уу, морьноос өөр мэдээ мэддэггүй бололтой, спортын ертөнцийг ямар явцуухан төсөөлдөг юм бэ дээ, зайлуул

2  |  0
зочин(66.181.184.12) 2020 оны 12 сарын 27

Энэ бөхчүүд уяачид гэсэн нийгэмд хэрэгтэй юм хийхгүй, баялаг бүтээхгүй, тэгсэн хэрнээ мөнгөний хойноос улайрсан шунал шүгэлсэн гаруудыг яалтай ч юм бэ дээ, ядахдаа өөр зуураа эв түнжингүй үргэлж мөнхийн хэрүүл уруултай, тэрийгээ нийгэмд тулгаж талцуулах, хагалж бутаргах сонирхолтой үл бүтэх гарууд

2  |  0
boli(64.119.21.207) 2020 оны 12 сарын 26

Tsas zud uvchin haldvar yay gej bhd . zunugtuud bailgui baij bai!! Iim erguu ymnuudiig ter negdeld n butsaaj tertei tergui ulsaas tuslamj nuhvur olgoj bgaa ter munguur n tsalinjuulj uhamsriin shanaa uguhgui bl hugshin zaluu mudakuud olshiroh tuluv tei.

1  |  0
vido(49.0.212.165) 2020 оны 12 сарын 27

Хүний хорвоод тоос хөдөлгөж ус ууж амьд яваа ганц эрхэм зорилго нь энэ наадам, морь юм даа чааваас

2  |  0
zochin(49.98.161.191) 2020 оны 12 сарын 25

ene Mgl malchad eruul uu uvchnii hajuug‘r yun nair naadam be ... iim maluud bdag bolood Mgl hugchuhgui b na... ajil gui uls ene uvliig yaj davj garah uu gej bhad ene mal ali garig deer amdraad bna ⁉️

0  |  0
Bud(67.170.23.116) 2020 оны 12 сарын 27

Atsnii chini nair naadam. Tiim durtai uim bol uursduu adsagaa unaj urald! Huuhedeer naaaddag malnuud mongold l bna.

3  |  0
Top