БОАЖЯ 2020: Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

2020 оны 12 сарын 26

БОАЖЯ 2020 ОНЫ ОНЦЛОХ АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА.

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс Хустай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 746 м2 талбай бүхий хоёр давхар 16 айлын тохилог орон сууцыг барьж, ашиглалтад орууллаа.

Үүний үр дүнд Хустайн нурууны байгаль хамгаалагчид гэр бүл, үр хүүхэдтэйгээ тогтвор суурьшилтай, сэтгэл тайван ажиллаж, амьдрах орчин нөхцөлөөр бүрэн хангагдлаа. Ирэх дөрвөн жилд БОАЖЯ байгаль хамгаалагчдынхаа ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого хэрэгжүүлэн ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top