Тэрбээр "Зарим хүмүүс 12 жил хулгана жилээс эхэлдэг гэж буруу ташаа мэдээлэл өгөөд байгаа юм. Монгол тооллын "Жаран" гэдэг нь Гал туулай жилээс эхэлдэг. Тэгэхээр 17-р жаран 1987 онд эхэлсэн.
Таван мах бодиороо тооцож, таван арван хоёр жилийг нэг жаран гэж тоолно. Энэ жил бол 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жил гарсан явж байна.
"Жаран"-ы талаар тухайн хүн буруу ойлгосон бололтой." хэмээлээ.
НЭМЭЛТ: Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна. Дөрвөн улирлаа гурав гурав хувааж 12 сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Учир нь дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг.
Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно.
Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна.
Сэтгэгдэл ( 10 )
Зааз, хүмүүс мэдийштээ. Ийм юм ярьж суухаасаа ичмээр юм. Зүгээр л жаран жил бол жаран. Хоосон тархитнууд л мэддэггүйн тэгээд л гүйцээ\n
Жаахан ичиж булчирхайтай баймаар юм
60 нас хүрсэн хүн нэг жаран насалсан л бх нь !!! Тэр нэг хоёр алцгар хүүхэн чинь амаа мэдэхгүй бурж бж , хүүхэд , залуус болоод үл мэдэгч хүмүүсийн тархийг эргүүтүүлж орхижээ 12 жил нэг жаран нтр гэж жарваганалдаад , аальгүй алцан янханууд амаа ал шигээ дэлгэдэгээ боль !!!!????
Юун 12 бэ,60 жилийг жаран гэдэг юм
Лам нар залахдаа гарамгай хүмүүс хувьсгалаас өмнө ч тийм байсан хойш ч тийм, одоо ардчилсан нийгэмд ч тийм л байгаа. 60 ын дотор тоо бодож чадахгүй хэн байхав дээ ламбугай аан?
gaj
Ноү
12 жилийн тооллыг монголчууд бас л бусдаас авсан. Эрхгүй 4 улирлаа л ялгадаг байсан байх.
12×5=60 энэнд цэцэрхээд яана даа.
60 жилийг жаран гэнэ шүү дээ харин гал туулайгаас эхэлдэг юм байна өөр нэг нөхөр хөх модон хулгана жилээс эхэлдэг гээд бичсэн байсан ламбугай нар өөр дуртай жилээсээ эхлүүлдэггүй биз дээ одоогийн лам нарч магадггүй шүү