Лукум Чхвимиани 2020 оны шилдэг жүдочоор шалгарлаа

2020 оны 12 сарын 28

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа. Цар тахлын улмаас энэ жил тэмцээн уралдаан цөөхөн байсан тул 2019-2020 оны улирлын дүнгээр гаргасан байна.
 


“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олголоо. Ёслол онлайнаар явагдлаа.

Оны шилдэг эрэгтэй жүдочид Гүржийн Лукум Чхвимиани, Израилын Саги Муки, Португалын Жорже Фонсека, Японы Шёохэй Оно, Чехийн Лукаш Крпалек нар нэр дэвшиж, Лукум Чхвимиани санал асуулгаар тэргүүлсэн байна.
 


Лукум Чхвимиани 1993 онд төрсөн. Жүдо, самбо бөхийн тамирчин. 60 кг-ийн жинд барилддаг. 2019 оны дэлхийн аварга. 2019 онд Европын наадмын аваргын финалд Испанийн Франсиско Гарригосыг ялж түрүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top