Дарья Белодед 2020 оны шилдэг эмэгтэй жүдочоор шалгарлаа

2020 оны 12 сарын 28

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа. Цар тахлын улмаас энэ жил тэмцээн уралдаан цөөхөн байсан тул 2019-2020 оны улирлын дүнгээр гаргасан байна.
 


“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олголоо. Ёслол онлайнаар явагдлаа.

Оны шилдэг эмэгтэй жүдочид Канадын Криста Дэгүчи, Францын Кларисс Агбеньену, Японы Сонэ Акира, Абэ Үта, Украины Дарья Белодед нар нэр дэвшиж, Дарья Белодед Оны шилдгээр шалгарлаа.
 


Дарья Геннадьевна Белодед 2000 онд төрсөн. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилддаг. Дэлхийн хошой аварга. Европын аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top