Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа. Цар тахлын улмаас энэ жил тэмцээн уралдаан цөөхөн байсан тул 2019-2020 оны улирлын дүнгээр гаргасан байна.
“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олголоо. Ёслол онлайнаар явагдлаа.
Оны шилдэг дасгалжуулагчид ОХУ-ын шигшээ багийн ерөнхий менежер Эцио Гамба, Японы Иноүэ Коосэй, Израилын Шай-Орен Смажа, Францын Ларби Бенбудауд, Украины дасгалжуулагч, Дарья Белодедийн ээж Светлана Кузнецова нар өрсөлдөж, Японы эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Иноүэ тэргүүллээ.
Иноүэ Коосэй 42 настай. Сиднейн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга. 2008 онд зодог тайлаад Японы ҮОХ-нд ажиллаж, Их Британид англи хэл сурахаар одсон. Зургаан сар Шотландад дадлага хийгээд нэг жил Лондонд жүдо бөхийн хичээл заан, англи хэлэндээ ус цас болоод эх орондоо иржээ. 2012 оны олимпод амжилтгүй оролцсон Японы шигшээ багийг Риод мандан бадрахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Сэтгэгдэл ( 0 )