Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа. Цар тахлын улмаас энэ жил тэмцээн уралдаан цөөхөн байсан тул 2019-2020 оны улирлын дүнгээр гаргасан байна.
“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олголоо. Ёслол онлайнаар явагдлаа.
Оны шилдэг шинэ одод Италийн Мануэль Ломбардо, Португалын Патрисия Сампайо, Сербийн Андреа Стоядинов, Францын Ширине Боукли, Гүржийн Тато Григалашвили нар өрсөлдөж, Тато түрүүлсэн байна.
Тато Григалашвили 21 настай. 2020 оны Европын аварга, 2019 оны Универсиад наадмын хүрэл медальтай. 81 кг-ийн жинд барилддаг.
Сэтгэгдэл ( 0 )