Цар тахлын улмаас энэ жилийн гуравдугаар сараас тасалдсан жүдо бөхийн IJF цуврал тэмцээнүүд өнгөрсөн 10 дугаар сард Будапештийн Их Дуулга тэмцээнээр дахин сэргэсэн. Гэвч Олон улсын жүдо бөхийн холбооноос аюулгүй байдлын үүднээс он дуустал дахин тэмцээн уралдаан явуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Ирэх нэгдүгээр сард Катарт болох Мастерс тэмцээн 2021 оны шинэ улирлын эхлэл болох юм.
Өчигдөр болсон IJF-ийн цахим наадамд оролцсон Францын алдарт жүдоч Тедди Ринер нэгдүгээр сарын Мастерс тэмцээнд зодоглох бодолтой байгаагаа илэрхийллээ.
Тедди Ринер “Би бэлтгэлээ хийсээр байсан. Ирэх сард болох Мастерс тэмцээнд оролцоно. Токиогийн олимпод түрүүлэх миний зорилго хэвээр байгаа. Олимпын наадам хойшлогдсон нь бүх тамирчдын амьдралыг өөрчилсөн. Ирэх жил би олимпын наадмын холимог багийн тэмцээнд ч оролцох болно. Хэрэв би Токиод түрүүлж чадахгүй бол 2024 онд Парист дахин олимпын алтан медалийн төлөө барилдана” гэж ярилаа.
2020 оны хоёрдугаар сард Ринер Парисын Их Дуулга тэмцээнд Японы Кокоро Кагэүрад ялагдаж, дараалан 154 ялсан амжилт нь зогссон. Хэрэв тэр Токиогийн олимпын наадамд түрүүлэх юм бол 1996-2004 онд гурав дараалан олимпын аварга болсон Японы домогт жүдоч Тадахиро Номүрагийн амжилттай зэрэгцэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59