Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон Японы биеийн тамирын дээд сургуулийн оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод орохоор боллоо.
Гадаад бөх мэргэжилд орохын тулд сүмогийн дэвжээнд дадлага, сургалт хийсэн байх шаардлагатай байдаг. Манай бөх Нарүто дэвжээг сонгожээ. Энэ дэвжээг одоо озэки асан Болгарын Котоошюү удирдаж байгаа. Дадлагын хугацаа 6-12 сар гэх бөгөөд П.Дэлгэрбаяр яг хэзээ башёд барилдаж эхлэх нь тодорхойгүй байна.
Котоошюү “Маш олон зүйл зааж өгөх шаардлагатай. Сонирхогчдын сүмо мэргэжлээс огт өөр гэдгээс эхлээд нэг дэвжээнд хамт олноороо амьдрах гээд олон юм бий. Дэвжээндээ дасаад, сүмо бөхийг ойлгодог болохоор нь мэргэжилд барилдуулна. Дан ганц хүч чадлаар хол явахгүй. Япончуудын хайр, хүндэтгэлийг татсан бөх болох ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
П.Дэлгэрбаяр оюутны ёкозүна тул мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй. Одоо 187 см өндөр, 155 кг жинтэй. 1997 онд төрсөн. Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 120 кг-ийн жинд түрүүлж байсан. Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээний аварга. Оюутны ёкозүна.
Японы биеийн тамирын дээд сургуулийн багш Сайто түүнийг шууд жюүрёод барилдсан ч 10 давж чадна гэж магтаж байсан билээ. Нарүто дэвжээ 12 бөхтэй. Хамгийн дээд бөх нь макүшитагийн 7-гийн Ошёорюү юм.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59
kkk
Котоошю чинь түрэхээс өөр ямарч мэхгүй, зөвхөн чацаараа л ялдаг Болгар байсандаа, хүнд юу ч зааж чадахгүй дээ, Тэгэхээр энэ сайхан биетэй Сонгол залуу нохойн замаар ороод алга болов оо хөөрхий