Өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотын Кодокан ордонд Бүх Японы аварга шалгаруулах үнэмлэхүй жингийн барилдаан боллоо. Энэ тэмцээн бол түрүүлэх нь олимп, дэлхий АШТ-ээс хэцүү гэж яригддаг, япон жүдочдын мөрөөдлийн тэмцээн билээ. Харин энэ жил цар тахлын улмаас үзэгчгүй, Японы тулааны өлгий Бүдокан ордон биш Кодоканд явагдсан юм.
Эрэгтэйчүүдийн тэмцээнд Рюүносүеэ Хага түрүүллээ. Токиогийн олимпын шигшээ багтаж чадаагүй Хага финалд Хёога Отаг иппон ялсан юм.
Гуравт орсон 81 кг-ийн Такэши Сасаки өөрөөсөө 65 кг хүнд Такэши Ожитаниг ялсан. Хөнгөн жингийн бөхчүүдээс 60 кг-ийн Рюүжү Нагаяма зодоглож, хоёрдугаар тойрогт 100 кг-ийн жингийн Кэнтаро Ийдад ялагдсан ч тун сайн барилдсан байна. Тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан Park 24 багийн Эбинүма, Огава, Нагасава нар багт нь корнавирусний халдвар гарсны улмаас зодоглож чадсангүй.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд 23 настай Вакаба Томита түрүүлсэн. Дэлхийн аварга Сара Асахина хоёрдугаар тойрогт 70 кг-ийн жингийн “Супер сурагч” хочит 18 настай Күвагата Мокад ялагдаад тэмцээнийг орхилоо.
Асахина 135 кг жинтэй гэхээр мөн л 65 кг хөнгөн өрсөлдөгчид ялагджээ. Нийт найман 34 секунд барилдаад 3 шидогоор ялагджээ.
Сэтгэгдэл ( 0 )